Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ

Төлөв байдлын тайлан

Шинэчлэгдсэн: 2019-10-20 18:30:18

БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН

2018 ОН                                                                                           УЛИАСТАЙ СУМ

  1. Агаарын чанарын хяналт шинжилгээ:

Суурин судалгаа: Завхан  аймгийн Улиастай суманд агаарын чанарыг хөтөлбөрийн дагуу хүхэрлэг хий, азотын давхар исэл, тоосонцор/РМ10/-ын хэмжээг тодорхойллоо. Агаар бохирдуулагч Хүхэрлэг хийн 651 сорьц, Азотын давхар ислийн 651 сорьц нийт 1302 сорьцонд, тоосонцор/РМ10/-ын 101 удаагийн  хэмжилт тус тус хийгдсэн.

График-1: 2018 оны Улиастай сумын агаарын чанарын сарын өөрчлөлт, үндсэн бохирдуулагчдаар

2018 онд хийсэн хүхэрлэг хий, азотын давхар ислийн хэмжилт шинжилгээний дүнг агаарын чанарын MNS4585:2016 стандарттай харьцуулахад хүлцэх агууламжаас давсан тохиолдол ажиглагдаагүй. Харин тоосонцор/РМ10/ хүлцэх агууламжаас 1 удаа давсан тохиолдол ажиглагдсан ба дундаж агууламжийн хамгийн их агууламж нь 3 дугаар сард 171 мкг/м3 байлаа. Энэ нь хүлцэх агууламжаас 1.7 дахин давсан байна.

Хүхэрлэг хийн сарын дундаж агууламж 2-12мкг/м3, сарын явц нь 01- 02, 12 сард бусад сарын дундаж агууламжаас бохирдол их байна. Хүхэрлэг хий 01 сард  хоногийн хамгийн их нь 46мкг/м3 байна.

Азотын давхар ислийн сарын дундаж агууламж 6-20 мкг/м3, сарын явц нь 01-03 сард бусад сарын дундаж агууламжаас их бохирдолтой байна. Азотын давхар ислийн хоногийн хамгийн их  нь 01 сард 72 мкг/м3 байна.

2013-2018 оны суурин хэмжилтийн дүнг график-2 харуулав.

График-2: Улиастай сумын агаарын чанарын өөрчлөлт, үндсэн бохирдуулагчдаар

Агаар дахь бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны дундаж агууламжтай харьцуулахад азотын давхар исэл 3 мкг/м3-ээр буюу 25%-иар, тоосонцор/РМ10/ 1 мкг/м3-ээр буюу 5%-иар их байсан бол хүхэрлэг хийн дундаж агууламж хэвийн байлаа.

Явуул судалгаа: Өдөр тутмын шинжилгээнээс гадна Улиастай суманд  явуулын дээж авах цэг сонгон авч 11, 20 цагуудад  Шинэ хороо, Арал, Төв, Баазын орчмоос 11-04 сарын хугацаанд хүхэрлэг хий, азотын давхар исэл, тоосонцор/РМ10/-н  хэмжилтүүд хийгдсэн.

График-3: Хүхэрлэг хийн явуул судалгааны жилийн дундаж агууламж.

MNS4585:2016  стандарттай харьцуулахад  хүхэрлэг хийн дундаж агууламж төв орчимд 12-36 мкг/м3, арал орчимд  5-18 мкг/м3, шинэ хороо орчимд 5-18 мкг/м3, бааз орчимд 5-12 мкг/м3, байсан ба төв орчимд  хүхэрлэг хийн агууламж стандартаас 1.2-1.8 дахин давсан байгаа нь шинжилгээний дүнгээр илэрсэн.

График-4:Азотын давхар ислийн явуул судалгааны жилийн дундаж агууламж.

MNS4585:2016 стандарттай харьцуулахад азотын давхар исэлийн дундаж агууламж  бааз орчимд 12-30 мкг/м3, төв орчимд 13-31 мкг/м3, арал орчимд 12-21 мкг/м3, шинэ хороо орчимд  11-27 мкг/м3 байна. Стандарт агууламжаас давсан тохиолдол ажиглагдаагүй байна.    

График-5: Тоосонцор/РМ-10/  явуул судалгааны жилийн дундаж агууламж.

MNS4585:2016  стандарттай харьцуулахад тоосонцор/РМ10/-ын дундаж агууламж төв орчимд 31-320 мкг/м3, арал орчимд  66-258 мкг/м3, шинэ хороо орчимд 70-266 мкг/м3, бааз орчимд 43-386 мкг/м3, байсан ба төв орчимд  том ширхэгт тоосонцорын агууламж стандартаас 1.1-3.2 дахин, Бааз орчимд 1.1-3.9 дахин, арал орчимд 1.0-2.6 дахин, шинэ хороо орчимд 1.4-2.7 дахин давсан нь шинжилгээний дүнгээр илэрсэн.

  1. Цацрагийн хяналт шинжилгээ:

Завхан аймгийн Улиастай, Баянтэс сумуудын орчны цацрагийн хэмжилтийг RDS-110 багажаар тодорхойллоо. Улиастай өртөөнд нийт-1398 хэмжилт Баянтэс өртөөнд нийт-1374 хэмжилт  хийгдсэн.

График-6: 2018 оны Улиастай, Баянтэс сумдын  цацрагийн  сарын дундаж агууламжийг жилийн явцаар харуулав:

Хэмжилтийн дүнгээс харахад: Улиастай сумын цацраг идэвхжилийн тунгийн чадлын агууламжийн жилийн дундаж 0.11 микрозевирт/цаг,  газрын гадаргад  хамгийн их 0.20 микрозевирт/цаг, газрын гадаргад  хамгийн бага  0.08 микрозевирт/цаг,  Баянтэс сумын  цацраг идэвхжилийн тунгийн чадлын жилийн дундаж агууламж 0.10 микрозевирт/цаг, агаарт хамгийн их 0.17 микрозевирт/цаг, агаарт  хамгийн бага  0.07 микрозевирт/цаг  байна. Тухайн хэмжилтийн дүнгээс харахад 0.07-0.20 микрозевирт/цаг хязгаарт хэлбэлзэж байна. Энэ нь хүний эрүүл мэндэд  сөрөг нөлөөгүй, зөвшөөрөгдөх хэвийн хэмжээнд байна.   

 

3. Агаарын бохирдлын эх үүсвэрийн тооллого:

Завхан аймгийн 2018 оны нэгдсэн тоо, бүртгэлийн дүнгээр агаар бохирдуулагч суурин эх үүсвэр нийт 11102 бүртгэгдсэн. Үүнд: Галлагаатай өрх, төвлөрсөн халаалтад холбогдоогүй 10кВт хүртэл хүчин чадалтай зуух ашигладаг 10920 айл өрх, аж ахуй нэгж, 11-100кВт хүртэл хүчин чадалтай зуух ашигладаг 159 аж ахуй нэгж, 101кВт-с дээш хүчин чадалтай зуух 23 тоологдсон ба аймгийн хэмжээнд нийт 112466 м³ мод, 32125.8 тн нүүрс, 2017,8 тн аргал, хөрзөн, боловсруулсан түлш хэрэглэсэн байна. Хөдөлгөөнт  эх үүсвэр 14208 тоологдон түүнээс 9610 үзлэгтээ хамрагдсан байна. Аймгийн хэмжээнд нийт 10квт хүртэл хүчин чадалтай агаар бохирдуулагч 10920 айл өрх, 4982.3тн нүүрс, 103176м3 мод, 2017.8тн бусад болон бловсруулсан түлш зарцуулсан байна.

Сүүлийн жилүүдийн айл өрхийн тоо болон түлшний зарцуулалтын дүнг харьцуулан доорхи зурагт харуулав.

График-7: /Аймгийн хэмжээнд/

100 кВт хүчин чадалтай зуух ашигладаг 159 аж ахуй нэгж байгууллага 7563.5тн нүүрс, 9290м3 мод зарцуулж дулаан үйлдвэрлэсэн байна.

2013-2018 Усан халаалтын 11-100кВт хүчин чадалтай зуухны тооллогын дүнг  харьцуулахад:

График-8: /Аймгийн хэмжээнд/

Агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлээр усан халаалттай 11-100кВт хүчин чадалтай зуух сүүлийн жилүүдэд багасаж 2018 онд Түдэвтэй, Нөмрөг, Эрдэнэхайрхан сумын жижиг зуухнууд нэг төвлөрсөн халаалтанд холбогдсон байна.

101кВт-с дээш хүчин чадалтай зуух ашигладаг 23 аж ахуй нэгж байгууллага 19580тн нүүрсийг дулаан үйлдвэрлэлд зарцуулсан байна.

Хүснэгт-1.

Сумд

Уурын болон усан халаалтын зуух /100кВт-с дээш/

Зуухны тоо

Нүүрс

1

Улиастай

18

17820

2

Түдэвтэй

1

400

3

Тэс

1

400

4

Нөмрөг

1

350

5

Эрдэнэхайрхан

1

310

6

Алдархаан

1

300

Нийт

23

19580

 

Аймгийн хэмжээнд 59 шатахуун түгээх станц тоологдсон байна. Өмнөх оноос 4 ШТС нэмэгдсэн байна.

График-9: Шатахуун түгээх станцын нэгдсэн тоог сүүлийн жилүүдтэй харьцуулав.

Агаарын бохирдлын хөдөлгөөнт эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлээр аймгийн хэмжээгээр 14208 авто тээврийн хэрэгсэл  тооллогдсон байна.Үүнээс 9610 авто тээврийн хэрэгсэл үзлэг үйлчилгээндээ хамрагдсан байна. Өнгөрсөн онтой харьцуулахад 152 машинаар 1.6%-иар өссөн байна.

Агаар бохирдуулагч хөдөлгөөнт эх үүсвэр болох тээврийн хэрэгслийн нийт тоо хүн амын хэрэглээ нэмэгдэж буйтай холбоотойгоор аймгийн хэмжээнд тасралтгүй өсч байна. Нийт тээврийн хэрэгслийг түлшний төрлөөр ангилан авч үзвэл бензин болон хийн хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн тоо огцом өсч, дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн тоо харьцангуй багаар өссөн байна, насжилтаар ангилан авч үзэхэд 10-аас дээш жил хэрэглэж буй тээврийн хэрэгслийн тооны өсөлт бусдаасаа харьцангуй өсөлт ихтэй буюу хүн амын амьжиргааны түвшнээс хамааран насжилт өндөртэй хямд өртөгтэй тээврийн хэрэгслээр хэрэгцээгээ хангаж байна.

4. Гадаргын усны хяналт шинжилгээ: Гадаргын ус судлалын хяналт шинжилгээний хүрээнд нийт 8 голын 13 харуул, 1 нуурын усны найрлага, чанарын байнгын ажиглалт хэмжилт хийж гол, харуулын зэрэглэлээс хамааран усны сорьцыг жил тутам 4-12 удаа авч химийн найрлагын Ca2+, Mg2+, Na++K+, HCO3, SO42-, CI- усанд ууссан хийг O2 биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, перманганатын исэлдэх чанар, шим бохирдлын NH4-N, NO2-N, NO3-N, PO4-P мөн Fe, F, Cr-6, pH зэрэг физик, химийн байгалийн дэвсгэр бохирдлын 20-оод үзүүлэлтийг Байгаль орчны шинжилгээний  лабораторид шинжилж байна. Шимт бохирдлын дараах  элементүүдийн олон жилийн судалгааг харуулав.

Аммонийн азот /NH4-N/ дээрх химийн элементүүдийн дотор голын усанд хамгийн түгээмэл илрэх элемент юм. Аммонийн ионы агууламж ихэдвэл усны чанар муудаж байгааг харуулна. Түүний агууламж 0.1-3.0 мг/л-ийн хооронд хэлбэлзэх боловч ихэнхдээ 0.5 мг/л-ээс үл хэтэрнэ.

график-10. Усны аммоний азотын агууламжыг жилийн дунджаар харуулав.

Аммоний азотын агууламж хамгийн их 2010 оны Буянт гол 0.41мг/л, хамгийн бага агууламж нь 2015 оны Чигэстэй, Идэр/Идэр/ гол 0.04мг/л-тай байлаа.

Нитрит азот/NO2-N/. Аммонийн ионууд (NO-2) бактерийн үйлчлэлээр исэлдэн нитритийн ион (NO-3) болдог. Гэхдээ хүчилтөрөгч дутагдалтай буюу байхгүй үед nitrobacter- бактерийн нитрит цааш исэлдэн нитратын ион болсоор л байна.

Усанд нитритийн агууламж нэмэгдэх бас нэг арга зам нь органик бодисын үлдэгдэл задрах процесс удаан исэлдэх нөхцөлд идэвх ихтэй байдагтай  холбоотой юм.

график-11. Усны нитритийн азотын агууламжыг жилийн дунджаар харуулав.

Нитритийн агууламж хамгийн өндөр нь 2011 онд Хүнгүй гол 0.019мг/л, хамгийн бага нь 2009 онд 0.001мг/л байлаа.

Нитратын азотын /NO3-N/: Нитратын азотын голын усанд илрэх хэмжээнээс гадна нитратын урсац, түүний цаг хугацааны өөрчлөлтийг тодорхойлох нь гол мөрөн, нуурын орчин зүй, хилийн усны чанар хийгээд бусад олон үнэлгээнд чухал юм.

график-12. Усны нитратын азотын агууламжыг жилийн дунджаар харуулав.

Нитратын азотын агууламж хамгийн их нь 2016 онд Хүнгүй гол 0.67мг/л, хамгийн бага нь 2015 онд Хар нуур 0.07мг/л байлаа.

Эрдэс фосфор: Голуудын усанд бага хэмжээгээр агуулагдана. Тиймээс ч энэ нь дэлхийн гол мөрний усны эрдэс фосфорын дундаж агууламжаас бага /UNEP,1995/, бохирдол үл ажиглагдах хэмжээнд /UNEP, 1991/ байна. Эрдэс фосфорын хамгийн бага агууламж манай орны 3 ай савд ойролцоо хэмжээтэй байхад хамгийн их ба дундаж агууламж нь Хойт мөсөн далайн ай савд бусад ай савынхаас их байна. Энэ нь нэгдүгээрт Хөвсгөлийн уулсад орших фосфоритын орд газар, хоёрдугаарт тус сав газарт нэгж талбайд ногдох малын тоо толгой харьцангуй их, гуравдугаарт манай орны газар тариалан энэ савд төвлөрснөөс төрөл бүрийн гарал үүсэлтэй эрдэс фосфор усанд арай ахиу байдгаар тайлбарлагдана. Хойт мөсөн далайн ай савын голоор жил бүр 140 орчим тн эрдэс фосфор урсан өнгөрдөг бол энэ нь Номхон далайн ай савд  5-40 тн, Төв Азийн гадагш урсацгүй ай савд 1-56 тн байдаг.

график-13.Усны эрдэс фосфорын агууламжыг жилийн дунджаар харуулав.

Эрдэс фосфорын хамгийн их агууламж 2010 оны Хүнгүй гол 0.098мг/л, хамгийн бага агууламж нь 2013 оны Богд гол 0.003мг/л байлаа.

Фтор. Фтор нь бичил элементэд багтах бөгөөд усанд тогтвортой байна. Ялангуяа ундны усан дахь фторын агууламж багадвал шүдний карис өвчинд, хэт ихэдвэл флюроз (ясны өвчинд) нэрвэгдэнэ. Ундны усанд фторын агууламж 1.5 мг/л байвал тохиромжтой.

график-14. Усны фторын агууламжыг жилийн дунджаар харуулав.

Фторын агууламж хамгийн их нь 2013 оны Тээл гол 1.06мг/л, хамгийн бага агууламж нь 2011 оны Идэр гол 0.08мг/л байлаа.

Гол мөрөн нуурын усны химийн найрлага бүрэлдэн тогтоход тухайн сав нутгийн уулын чулуулаг хийгээд хөрс зонхилох үүрэгтэй бөгөөд гадаргын усны химийн найрлагын нийтлэг шинж бол тэдгээрт анионоос гидрокарбонат /HCO3/, катионоос кальци /Ca2+/ давамгайлдагт оршино. Тухайлбал гол, нуурын 90-100 хувьд гидрокарбонатын, 70-90 хувьд кальцийн ион зонхилдог байна            Катионы харьцаа Ca++>Na++K>Mg++, анионы ионы харьцаа HCO3>SO42>CI- байх боловч Монгол Алтайн нуруунаас эх авсан голд CI->SO4 гэсэн харьцаа Хангайн нурууны баруун хажуугаас эх авсан Увс нуурын хотгорын зарим голд Mg++ нь Na++K+2-аас их байнга элбэг тохиолдоно. Энэ бол дэлхийн цэнгэг устай голын ионы харьцаа Ca++>Mg++>Na++K+, HCO3>SO4->CI- байдагтай /Берри 1992/ дүйцэж байгаа учир манай орны гол мөрний ус цэвэр цэнгэг болохыг нотолж байна.

            Кальцийн ион гол мөрний усанд 2-70 мг/л хүртэл агуулагдах боловч ихэнхдээ 50 мг/л-ээс үл хэтрэнэ. Найрлагын 19-30 хувь катион, түүний 40-60 хувийг Ca2+ эзэлдэг бөгөөд агууламж нь нутгийн хойноос урагшлах тутам буурна.

             Магни гол мөрний усанд 1-30 мг/л агуулагдаж ихэнхдээ дунджаар 10 мг/л—ээс үл хэтэрнэ. Химийн найрлагын 10-15 хувь, катионы 18-30 хувийг эзэлнэ. Олон жилийн дундаж  агууламж ихэнх голд ойролцоо байгаа нь орон зайн хэлбэлзэл бага, бусад ионыг бодвол илүү тогтвортой юм.

Усны хатуулаг чанар. Усанд кальци, магнийн ууссан давсны хэмжээ усны хатуулаг чанарыг илэрхийлнэ. Кальцийн давс давамгайлсан бол кальцийн хатуулаг, магнийн давс давамгайлсан бол магнийн хатуулаг гэх бөгөөд нийлбэр агууламжийг ерөнхий хатуулаг гэнэ. Хатуулгийг мг-экв/л нэгжээр илэрхийлдэг бөгөөд 1 мг-экв/л Сa+2 мг, 1 мг-экв/л Mg+2 12.16 мг-тай тус тус тэнцэнэ.

график-15. Усны хатуулгыг жилийн дунджаар харуулав.

Усны хатуулгаар маш зөөлөн ангилалд-Богд, Чигэстэй, Буянт голууд, зөөлөн ангилалд-Идэр/Идэр/, Идэр/Тосонцэнгэл/, Хүнгүй, Завхан, Тээл, Хар нуур, дунд зэрэг ангилалд-Тэс голууд багтаж байна.

Сульфатууд: Хүхрийн эргэлтэд идэвхтэй оролцохын зэрэгцээ хүчилтөрөгчгүй орчинд сульфат ялгаруулах бактерийн үйлчлэлээр хүхэрлэг устөрөгч болно. Харин SO42- ионын хэлбэрээр, зөвхөн бага эрдэсжилтэй усанд оршино. Сульфатын агууламж өндөр бол хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх учир унд ахуйн усанд 100 мг/л-ээс илүүгүй байх ёстой.

график-16. Усны сульфатын агууламжыг жилийн дунджаар харуулав.

Сульфат агууламж хамгийн их нь 2013 оны Хар нуур 49.7мг/л, хамгийн бага агууламж нь 2011 оны Буянт гол 2.4мг/л байлаа.

Хлорт нэгдлүүд. Усан дахь хлорт нэгдлүүдийн улирлын болон хоногийн хэлбэлзэл хаягдал усаар бохирдсоныг илэрхийлэх нэгэн шалгуур үзүүлэлт болно.

График-17. Усны хлорын агууламжыг жилийн дунджаар харуулав.

Хлорын агууламж хамгийн их нь 2013 оны Хар нуур 16.2мг/л, хамгийн бага нь 2009 оны Идэр/Идэр/ гол 0.5мг/л байлаа.

график-18. Усны эрдэсжилтийг жилийн дунджаар харуулав.

Маш бага эрдэсжилттэй ангилалд-Богд, Чигэстэй, Буянт, бага эрдэсжилттэй ангилалд- Идэр/Идэр/, Идэр/Тосонцэнгэл/, дунд эрдэсжилттэй ангилалд-Завхан, Тэс, Хүнгүй, Тээл, Хар нуурын ус багтаж байна.

Урвалын орчин/PH/. Аливаа усан орчны хүчиллэг ба шүлтлэг чанарыг устөрөгчийн ионы /рН/ агууламжаар тодорхойлно. Голуудын усны рН ихэвчлэн 7.0-8.0 хооронд  хэлбэлзэх байна.

график-19. Усны орчинг жилийн дунджаар харуулав.

Манай голуудын усны орчин нь 6.76-8.21 хооронд хэлбэлзэж байна. Иймд сул шүлтлэгээс саармаг орчинтой уснууд байлаа.

Усны цахилгаан дамжуулах чадварыг дараах графикт харуулав.

график-20. Усны цахилгаан дамжуулах чадварыг жилийн дунджаар харуулав.

Усны цахилгаан дамжуулах чадвараар хамгийн их нь 2017 оны Хүнгүй гол 401µS/cm, хамгийн бага нь 2010 он 71µS/cm байна.

Богд, Чигэстэй голуудын гол ионы элементүүдийг олон жилийн судалгааны үр дүнг харуулав.

график-21. Богдын голын усны гол ионы элементүүдийн жилийн дунджаар харуулав.

Богдын голын усны катионы харьцаа нь Ca++>Mg++>Na++K+ , анионы харьцаа нь HCO3>SO4->CI- харьцаатай байгаа нь цэвэр цэнгэг болохыг илтгэж байна.  

график-22. Чигэстэй голын усны гол ионы элементүүдийн жилийн дунджаар харуулав.

Чигэстэй голын усны катионы харьцаа нь Ca++> Na++K+ > Mg++, анионы харьцаа нь HCO3>SO4->CI- харьцаатай байгаа нь цэвэр цэнгэг болохыг илтгэж байна.  

Гадаргын усны бохирдлыг индексийг тооцохдоо аммони, нитрат, нитритын азот, сульфат, фтор, перманганатын исэлдэх чанар, усанд ууссан болон биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч зэрэг үзүүлэлтээр тодорхойлж усны чанарын стандартад заагдсан дээрх бодисуудын хүлцэх дээд агууламжтай харьцуулан 0.3-6.0 баллаар тодорхойлох “усны чанарын индекс“-ээр илэрхийлж, доорх зэрэглэлд хуваана. Үүнд: 

маш цэвэр                                                                   ≤0.3

цэвэр                                                                            0.31-0.89

бага бохирдолтой                                                     0.90-2.49

бохирдолтой                                                              2.50-3.99

бохир                                                                           4,00-5,99

маш бохир                                                                  ≥6.0

Усны чанарын индексээр манай аймгийн 8 гол, 1 нуурын ус нь 1-2 дугаар зэрэгт багтаж байна.  

хүснэгт-2.

Усны бохирдлын индекс

Нэр

2015 он

2016 он

2017 он

2018 он

УБИ

усны чанарын зэрэг

ангилал

УБИ

усны чанарын зэрэг

ангилал

УБИ

усны чанарын зэрэг

ангилал

УБИ

усны чанарын зэрэг

ангилал

Богд гол

0.24

I

маш цэвэр

0.32

II

цэвэр

0.25

I

маш цэвэр

0.30

I

маш цэвэр

Чигэстэй гол

0.28

I

маш цэвэр

0.38

II

цэвэр

0.26

I

маш цэвэр

0.30

I

маш цэвэр

Буянт гол

0.18

I

маш цэвэр

0.31

II

цэвэр

0.27

I

маш цэвэр

0.16

I

маш цэвэр

Идэр гол/Идэр сум/

0.12

I

маш цэвэр

0.28

I

маш цэвэр

0.20

I

маш цэвэр

0.19

I

маш цэвэр

Идэр гол/Тосонцэнгэл сум/

0.23

I

маш цэвэр

0.26

I

маш цэвэр

0.19

I

маш цэвэр

0.18

I

маш цэвэр

Тэс гол

0.20

I

маш цэвэр

0.22

I

маш цэвэр

0.26

I

маш цэвэр

0.20

I

маш цэвэр

Хүнгүй гол

0.41

II

цэвэр

0.39

II

цэвэр

0.31

II

цэвэр

0.37

II

цэвэр

Завхан гол

0.26

I

маш цэвэр

0.30

I

маш цэвэр

0.34

II

цэвэр

0.27

I

маш цэвэр

Тээл гол

0.40

II

цэвэр

0.41

II

цэвэр

0.42

II

цэвэр

0.38

II

цэвэр

Хар нуур

0.35

II

цэвэр

0.37

II

цэвэр

0.41

II

цэвэр

0.36

II

цэвэр

Усны бохирдлын индексээр үнэлэхэд 2018 онд Завхан голын ус нь УБИ нь II –р зэргээс I-р зэрэгт шилжсэн байна.

5. Нийлбэр тунадасны шинжилгээ:

2018 онд нийлбэр тунадасны шинжилгээг 6-9 саруудын хооронд 9 үзүүлэлтээр тодорхойлсон. 2018 оны нийлбэр тунадасны эрдэсжилт, цахилгаан дамжуулах чадвар/EC/-ийн шинжилгээний дүнг урд онуудтай харьцуулан харууллаа.

график-23.                                                                           график-24.   

   

Хур тунадасны эрдэсжилтийн болон гол бүрэлдэхүүн хэсгүүдийн өөрчлөлт нь тухайн нутаг дэвсгэрт бууж байгаа тунадасны хэмжээтэй урвуу хамааралтай байна. 2018 онд Улиастай сумын нойтон тунадасны шинжилгээг нийт 10 үзүүлэлтээр 6-9 саруудад хийж гүйцэтгэсэн. Эрдэсжилт 20.9-47.3/л, хатуулаг 0.28-0.44мг-экв/л, сульфат нь 3.3-11.4мг/л, хлор 0.7-5.0мг/л,  цахилгаан дамжуулах чадвар 40.7-86.0 , рН-ийн хэмжээ 6.15-7.20 сул шүлтлэг ус байна.

6. Цэвэрлэх байгууламжийн шинжилгээний дүн

            Завхан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Амь-Ус трейд” ХХК-ны цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор хаягдал уснаас сар бүр дээж авч химийн 7 элементээр 84, физикийн 3 үзүүлэлтээр 36 шинжилгээг хийж цэвэрлэгээний түвшинд нь хяналт тавин ажиллав.

Завхан-Цэвэрлэх байгууламжийн гарах, орох нийт 24 сорьцонд  156 химийн шинжилгээнүүдийг тодорхойлов.

Цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн усан дахь MNS4943:2015 стандартаас давсан үзүүлэлтүүдийг харуулав.

график-25.                                                                                        график-26.

                                                       

Цэвэршүүлсэн усны шинжилгээний дүнгээр 2018 онд нийт азот нь 1-4, 11, 12 саруудад стандартаас 1.4-3.0 дахин их давсан, фосфор нь 1, 3, 4 саруудад 1.1-1.2 дахин их давсан үзүүлэлттэй байна.

‘’Амь-Ус трейд” ХХК-ын цэвэрлэх байгууламжийн цэвэршилтийг 2009-2018 онуудыг  графикаар харуулав.

график-27. Цэвэршүүлсэн усны цэвэршилтийн хувийг жилийн дунджаар харуулав.

2018 онд Цэвэршүүлсэн усны цэвэршилтийн хувь нь өмнөх оноос 0.8 хувиар буурсан үзүүлэлттэй байлаа.

5.Хөрсний хяналт шинжилгээ

Улиастай сумын хөрсний бохирдлын 16 цэгт агро химийн 7 үзүүлэлт нийт 112 хяналтын шинжилгээг хийн мөн БОХЗТЛ-т хийсэн хүнд металлын 12 үзүүлэлтээр нийт 192  шинжилгээ хийсэн. Хөрсний чанарын MNS5850:2008 стандарттай харьцуулан стандартаас давсан тохиолдолыг доорхи графикаар харуулав.

Хөрсний хүнд металлын дүнгээс харахад  цайрын агууламж 1.5-1.6 дахин их, стронцын агууламж 1.1-1.6 дахин их мөн кобальт 1,1 дахин давсан бохирдолтой байлаа.

 


 

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Агаарын чанарын мэдээ 2019-10-18 1970-01-01 2
10 хоногийн тойм 2019-10-14 1970-01-01 5
7 хоногийн мэдээ 2019-10-14 1970-01-01 15
Цацрагийн сарын тойм 2019-10-02 1970-01-01 19
Сарын тойм мэдээ 2019-10-02 1970-01-01 20
Явуул судалгааны мэдээ 2019-05-01 1970-01-01 161
2018 оны агаар бохирдуулах эх үүсвэрүүдийн нэгдсэн тооллогын дүн 2018-12-14 1970-01-01 256