Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ

Орчны төлөв байдлын тайлан /2019 он/

Шинэчлэгдсэн: 2020-03-28 01:33:35

Агаарын чанарын хяналт шинжилгээ

Суурин судалгаа: Улиастай суманд агаарын чанарыг хөтөлбөрийн дагуу хүхэрлэг хий, азотын давхар исэл, тоосонцор/РМ10/-ын хэмжээг тодорхойллоо. 

График-1: 

   Хүхэрлэг хийн сарын дундаж агууламж 2-15мкг/м3, сарын явц нь 01, 11-12 сард бусад сарын дундаж агууламжаас бохирдол их байна. Хүхэрлэг хий 12 сард  хоногийн хамгийн их нь 64мкг/м3 байна.

   Азотын давхар ислийн сарын дундаж агууламж 5-13 мкг/м3, сарын явц нь 05-06, 11-12 сард бусад сарын дундаж агууламжаас их бохирдолтой байна. Азотын давхар ислийн хоногийн хамгийн их  нь 11 сард 46 мкг/м3 байна.

График-2: 

   Агаар дахь бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны дундаж агууламжтай харьцуулахад хүхэрлэг хий 2 мкг/м3-ээр буюу 28.6%-иар өссөн бол, тоосонцор/РМ10/ 3 мкг/м3-ээр буюу 17.6%, азотын давхар исэл 2 мкг/м3-ээр буюу 20%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Явуул судалгаа:  Улиастай сумын    Жаргалант, Жинст, Богдын гол, Товцог багт хүхэрлэг хий, азотын давхар исэл, тоосонцор/РМ10/-н  хэмжилтүүд хийгдсэн.

График-3: 

   MNS4585:2016  стандарттай харьцуулахад  хүхэрлэг хийн дундаж агууламж жинст орчимд 18-36 мкг/м3, богдын гол орчимд  10-18 мкг/м3, товцог орчимд 10-18мкг/м3, жаргалант орчимд 5-28 мкг/м3, өлзийт орчимд 3-9 мкг/м3 байсан ба жинст орчимд  хүхэрлэг хийн агууламж стандартаас 1.2-1.8 дахин, жаргалант орчимд 1.4 дахин тус тус давсан байна.

График-4:

   MNS4585:2016 стандарттай харьцуулахад азотын давхар исэлийн дундаж агууламж  жаргалант орчимд 12-30 мкг/м3, жинст орчимд 13-23 мкг/м3, богдын гол орчимд 12-23 мкг/м3, товцог орчимд  11-27 мкг/м3 , өлзийт орчимд  7-15 мкг/м3байна. Стандарт агууламжаас давсан тохиолдол ажиглагдаагүй байна.

График-5: 

   MNS4585:2016  стандарттай харьцуулахад тоосонцор/РМ10/-ын дундаж агууламж жинст орчимд 31-114 мкг/м3, богдын гол орчимд  58-186 мкг/м3, товцог орчимд 70-218 мкг/м3, жаргалант орчимд 52-118 мкг/м3, өлзийт орчимд 24-31мкг/м3  байсан ба жинст орчимд  тоосонцор/РМ10/-ын дундаж агууламж стандартаас 1.2-2.3 дахин, жаргалант орчимд 1.0-2.4 дахин, богдын гол орчимд 1.2-3.7 дахин, товцог орчимд 1.4-4.4 дахин, богдын гол орчимд 1.2-3.7дахин тус тус давсан байна.

Цацрагийн хяналт шинжилгээ

Завхан аймгийн Улиастай, Баянтэс сумуудын орчны цацрагийн хэмжилтийг RDS-110 багажаар тодорхойллоо. 

График-6: 

   Улиастай сумын цацраг идэвхжилийн тунгийн чадлын агууламжийн жилийн дундаж 0.11 микрозевирт/цаг,  агаарт  хамгийн их 0.16 микрозевирт/цаг, газрын гадаргад  хамгийн бага  0.08 микрозевирт/цаг,  Баянтэс сумын  цацраг идэвхжилийн тунгийн чадлын жилийн дундаж агууламж 0.10 микрозевирт/цаг, агаарт хамгийн их 0.16 микрозевирт/цаг, агаарт  хамгийн бага  0.08 микрозевирт/цаг  байна. Олон жилийн судалгаанаас 0.08-0.21 микрозевирт/цаг байна. Энэ нь хүний эрүүл мэндэд  сөрөг нөлөөгүй, зөвшөөрөгдөх хэвийн хэмжээнд байна.   

Усны чанарын хяналт шинжилгээ

Гадаргын усны хяналт шинжилгээний химийн найрлагын Ca2+, Mg2+, Na++K+, HCO3, SO42-, CI- усанд ууссан хийг O2 биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, перманганатын исэлдэх чанар, шим бохирдлын NH4-N, NO2-N, NO3-N, PO4-P мөн Fe, F, Cr-6, pH зэрэг физик, химийн байгалийн дэвсгэр бохирдлын 20-оод үзүүлэлтийг тодорхойлж  байна. 

Хатуулаг:

  Усанд кальци, магнийн ууссан давсны хэмжээ усны хатуулаг чанарыг илэрхийлнэ. Кальцийн давс давамгайлсан бол кальцийн хатуулаг, магнийн давс давамгайлсан бол магнийн хатуулаг гэх бөгөөд нийлбэр агууламжийг ерөнхий хатуулаг гэнэ. Хатуулгийг мг-экв/л нэгжээр илэрхийлдэг бөгөөд 1мг-экв/л Сa+2мг, 1мг-экв/л Mg+2 12.16мг-тай тус тус тэнцэнэ.

график-7

   Усны хатуулгаар маш зөөлөн ангилалд-Богд, Чигэстэй, Буянт голууд, зөөлөн ангилалд-Идэр/Идэр/, Идэр/Тосонцэнгэл/, Хүнгүй, Завхан, Тээл, Хар нуур, дунд зэрэг ангилалд-Тэс голууд багтаж байна.

Эрдэсжилт:

график-8

   Маш бага эрдэсжилттэй ангилалд-Богд, Чигэстэй, Буянт, бага эрдэсжилттэй ангилалд- Идэр/Идэр/, Идэр/Тосонцэнгэл/, дунд эрдэсжилттэй ангилалд-Завхан, Тэс, Хүнгүй, Тээл, Хар нуурын ус багтаж байна.

Урвалын орчин/PH/.

 Голуудын усны орчин нь 6.76-8.21 хооронд  байна. Энэ нь сул шүлтлэгээс саармаг орчинтой уснууд байна.

Богд голын гол ионы агууламж:

график-9

Богдын голын усны катионы харьцаа нь Ca++>Mg++>Na++K+, анионы харьцаа нь HCO3>SO4->CI- харьцаатай байгаа нь цэвэр цэнгэг болохыг илтгэж байна.

Гадаргын усны индекс: Гадаргын усны бохирдлыг индексийг тооцохдоо аммони, нитрат, нитритын азот, сульфат, фтор, перманганатын исэлдэх чанар, усанд ууссан болон биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч зэрэг үзүүлэлтээр тодорхойлж усны чанарын стандартад заагдсан дээрх бодисуудын хүлцэх дээд агууламжтай харьцуулан 0.3-6.0 баллаар тодорхойлох “усны чанарын индекс“-ээр илэрхийлж, доорх зэрэглэлд хуваана. Үүнд:  

Маш цэвэр                                                                  ≤0.3

Цэвэр                                                                           0.31-0.89

Бага бохирдолтой                                                    0.90-2.49

Бохирдолтой                                                             2.50-3.99

Бохир                                                                           4,00-5,99

Маш бохир                                                                 ≥6.0

Усны чанарын индексээр манай аймгийн 8 гол, 1 нуурын ус нь I, II дугаар зэрэгт багтаж байна.           

график-10

Усны бохирдлын индексээр үнэлэхэд 2019 онд Чигэстэй гол I-р зэргээс II-р зэрэгт, Тээл голын усны УБИ нь II-р зэргээс I-р зэрэгт шилжсэн байна.

Тунадасны шинжилгээ:

  График-11                                                                                              График-12

   Хур тунадасны эрдэсжилтийн болон гол бүрэлдэхүүн хэсгүүдийн өөрчлөлт нь тухайн нутаг дэвсгэрт бууж байгаа тунадасны хэмжээтэй урвуу хамааралтай байна. 2019 онд Улиастай сумын нойтон тунадасны шинжилгээг нийт 10 үзүүлэлтээр 6-8 саруудад хийж гүйцэтгэсэн. Эрдэсжилт 37.2-74.1мг/л, хатуулаг 0.44-0.56мг-экв/л, сульфат нь 3.8-9.8мг/л, хлор 2.5-3.9мг/л,  цахилгаан дамжуулах чадвар 67.7-76.5 , рН-ийн хэмжээ 6.15-7.10 сул шүлтлэг ус байна.

Цэвэрлэх байгууламжийн хяналт

            Завхан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Амь-Ус трейд” ХХК-ны цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд сар бүр хяналтын шинжилгээ хийсэн.

Цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн усан дахь MNS4943:2015 стандартаас давсан үзүүлэлтүүдийг харуулав.

График-13

   Цэвэршүүлсэн усны шинжилгээний дүнгээр 2019 онд нийт азот нь 1-4 саруудад стандартаас 1.3-3.3 дахин их давсан  үзүүлэлттэй байна.

 Цэвэршилтийн хувийг 2009-2019 онуудыг  графикаар харуулав.

график-14

2019 онд Цэвэршүүлсэн усны цэвэршилтийн хувь нь өмнөх оноос 16.3 хувиар өссөн үзүүлэлттэй байлаа.

Хөрсний хяналт шинжилгээ

2019 онд 22 цэгийн 66 дээжинд хяналт шинжилгээг хийлээ.

Урвалын орчин: Хяналт шинжилгээний дүнгээс харахад 75.8% нь хүчиллэг, 22.7% нь шүлтлэг, 1.5% нь саармаг орчинтой байна.

график-15

Ялзмагийн агууламж:

график-16

  Хөрсний ялзмагийн агууламж 0.202-4.283% байна. Шинжилгээний дүнгээс харахад өндөр агууламжтай нь Их уул сумын Хуягт багийн Гэрт зогсоол цэгийн 0-5см 4.283 %, хамгийн бага үзүүлэлт нь Тэлмэн сумын Баян айраг багийн Манз цэг 10-30 см 0.202% байна. Хөрсөнд хэдий чинээ их ялзмагтай байна, төдий чинээ ус, агаар, дулаан, физик- химийн шинж чанар нь сайн байна.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ  ЛАБОРАТОРИ

                                  

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Агаарын чанарын мэдээ 2020-03-27 1970-01-01
10 хоногийн тойм 2020-03-23 1970-01-01 5
7 хоногийн мэдээ 2020-03-23 1970-01-01 6
Агаарын бохирдлын эх үүсвэрийн тоо бүртгэлийн нэгдсэн мэдээ 2020-03-13 1970-01-01 11
Явуул судалгааны мэдээ 2020-03-13 1970-01-01 13
Сарын тойм мэдээ 2020-03-02 1970-01-01 134
Цацрагийн сарын тойм 2020-03-02 1970-01-01 137