Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ

Агаарын бохирдлын эх үүсвэрийн тоо бүртгэлийн нэгдсэн мэдээ

Шинэчлэгдсэн: 2020-03-20 22:34:44

СУУРИН ЭХ ҮҮСВЭРИЙН ТОО БҮРТГЭЛ

1.1. Ердийн галлагаатай 3-15кВт хүртэл хүчин чадалтай зуухны тооллогын дүн

   Ердийн галлагаатай 3-15 кВт хүртэлх хүчин чадалтай зуух. Үүнд: Айл өрхийн ахуйн хэрэглээ, жижиг үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа уламжлалт болон сайжруулсан зуух, пийшин, усан халаалтын зуух орно.

Хүснэгт 1. Ердийн галлагаатай зуухны тоо

Сумд

Айл өрхийн зуух

Гэр

Байшин

Түлшний хэмжээ

Нүүрс, бусад тн

Мод м3

1

Улиастай

2607

1248

3339.525тн, 445.628тн

         32069

2

Алдархаан

50

37

20.5тн, 105тн

630

3

Асгат

102

33

 

2160

4

Баян тэс

146

256

12тн, 143тн

3925

5

Баянхайрхан

110

69

 

3580

6

Дөрвөлжин

167

70

314.65тн,12тн

1008.4

7

Завхан мандал

75

56

216.8тн, 5тн

405.5

8

Их уул

124

183

101тн

2386

9

Идэр

155

143

 

4252

10

Нөмрөг

117

150

10тн

3105

11

Отгон

211

93

633.2тн, 1032.4тн

80

12

Сантмаргац

157

85

86тн, 183тн

1948

13

Сонгино

120

152

15.5тн

2745

14

Түдэвтэй

113

152

132.5тн

3003

15

Тэс

221

228

12тн, 143тн

4490

16

Тэлмэн

185

141

158тн

3832

17

Тосонцэнгэл

310

893

100.5тн

17096

18

Ургамал

61

60

281.5тн

400

19

Цагаанхайрхан

87

37

105.9тн, 104тн

820

20

Цагаанчулуут

101

37

204.6тн, 70тн

666

21

Цэцэн уул

66

133

14.1 тн

1944

22

Шилүүстэй

131

77

935.7тн, 457.6тн

562

23

Эрдэнэхайрхан

85

47

79.5тн, 251.5тн

543

24

Яруу

33

51

 

1034

Аймгийн хэмжээнд

5534

5031

6773.475,

2952.128

92683.9

 

   2019 онд Завхан аймгийн хэмжээнд нийт агаар бохирдуулагч 10565 айл өрх, 6773.475 тн нүүрс, 92683.9 м3 мод, 2952.128 тн бусад болон боловсруулсан түлш зарцуулсан байна.

Хүснэгт 2. Ердийн галлагаатай зуухны төрөл

он

 

Ердийн

Сайжруулсан

Ханан пийшин

Нийт

2018

Айл өрхийн зуухны тоо

5834

120

4966

10920

2019

5269

444

4852

10565

2018

Эзлэх хувь /%/

53.42

1.1

45.48

100

2019

49.9

4.2

45.9

100

 

                              Зураг-1                                                                          Зураг-2                            

Хүснэгт 3. Ердийн галлагаатай зуухны түлшний хэмжээ

он

 

Нүүрс тн

Сайжруулсан түлш тн

Мод м3

Бусад тн

Нийт

2018

Түлшний хэмжээ тн/жил, м3

4982.3

20

103176

1997.8

7000.1тн, 103176м3

2019

6773.475

222.893

96683.9

2729.235

9725.603тн, 96683.9м3

   Сүүлийн жилүүдийн айл өрхийн тоо болон түлшний зарцуулалтын дүнг харьцуулан доорхи зурагт харуулав. /Аймгийн хэмжээнд/

    Зураг-3

   Завхан аймгийн 24 сумын айл өрхүүд нь ихэвчлэн мод хэрэглэдэг ба  2019 оны тооллогийн дүнгээс харахад 2018 оноос 9 % буурсан, нүүрсний хэрэглээ 2427.675 тонноор нэмэгдсэн харагдаж байгаа нь айл өрхүүдийн нүүрсний хэрэглээ нэмэгдэх хандлагатай байна. Мөн Улиастай, Шилүүстэй сумдад  сайжруулсан түлшний хэрэглээ нэмэгдсэн байна.

1.2. Усан халаалтын 15-100кВт хүчин чадалтай зуухны тооллогын дүн

Аймгийн хэмжээнд 128 аж ахуй нэгж байгууллага 11-100кВт-ын хүчин чадалтай зуух ашиглаж нийт 8203.4тн нүүрс, 7238.2м3 мод зарцуулж дулаан үйлдвэрлэсэн байна. Ахуйн хэрэглээнд ашиглагдаж байгаа уурын болон усан халаалтын зуух, технологийн зориулалттай уур үйлдвэрлэдэг зуух, төвлөрсөн болон нэгдсэн дулаан хангамжийн усан халаалтын зуух, барилгын болон томоохон үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглагдаж байгаа зуухнууд орно.  Үүнд:

Хүснэгт 4. Усан халаалтын болон уурын зуухны тоо

Сумд

Усан халаалтын зуух /15-100кВт/

 

Зуухны тоо

Түлшний хэмжээ

Нүүрс/тн/

Мод/м3/

1

Улиастай

34

3288

 

2

Асгат

5

340

373

3

Баянтэс

9

 

1336

4

Баянхайрхан

7

540

754

5

Дөрвөлжин

2

15

 

6

Завханмандал

7

333

254

7

Их уул

7

4

2814

8

Идэр

1

4

 

9

Отгон

8

311

 

10

Тэс

2

170

100

11

Тэлмэн

3

55

216

12

Тосонцэнгэл

17

1872

627

13

Ургамал

2

2

96

14

Цагаанхайрхан

5

175

81

15

Цэцэнуул

7

273

 

16

Шилүүстэй

7

548.4

97.2

17

Яруу

5

273

490

Аймгийн хэмжээнд

128

8203.4

7238.2

 

2013-2019 оны усан халаалтын 15-100кВт хүчин чадалтай зуухны тооллогын дүнг  харьцуулахад: /Аймгийн хэмжээнд/

Зураг-4

   Агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлээр усан халаалттай 15-100кВт хүчин чадалтай зуух сүүлийн жилүүдэд багасаж 2019 онд нэмэлтээр Дөрвөлжин, Идэр, Сантмаргаз, Сонгино, Тэлмэн, Ургамал, Цагаанчулуут зэрэг 7 сумдын жижиг зуухнууд нэг төвлөрсөн халаалтанд холбогдсонтой  холбоотой байна.

Усан халаалтын 15-100кВт хүртэл чадалтай 128 зуухнаас жилд дунджаар 2131тн үнс хуурайгаар хог хаягдлын төвлөрсөн цэгт хаядаг байна.

1.3  101-4200 кВт хүчин чадалтай зуухны тооллогын дүн

Аймгийн хэмжээнд 30 зуух  101-4200кВт хүчин чадалтай зуух ашиглаж нийт 24394тн нүүрс зарцуулан дулаан үйлдвэрлэсэн байна.

Хүснэгт 3. Усан халаалтын болон уурын зуухны тоо

Сумд

Уурын болон усан халаалтын зуух /101-4200кВт/

Зуухнытоо

Нүүрс

1

Улиастай

18

17529

2

Түдэвтэй

1

800

3

Тэс

1

900

4

Нөмрөг

1

750

5

Эрдэнэхайрхан

1

340

6

Алдархаан

1

455

7

Дөрвөлжин

1

650

8

Идэр

1

540

9

Сантмаргац

1

700

10

Сонгино

1

350

11

Тэлмэн

1

700

12

Ургамал

1

200

13

Цагаанчулуут

1

480

Нийт

30

24394

 

ХӨДӨЛГӨӨНТ ЭХ ҮҮСВЭРИЙН ТОО БҮРТГЭЛ

   2019 оны агаарын бохирдлын хөдөлгөөнт эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлээр аймгийн хэмжээгээр 14450 авто тээврийн хэрэгсэл  тооллогдсон байна.Үүнээс 9700 авто тээврийн хэрэгсэл үзлэг үйлчилгээндээ хамрагдсан байна. Өнгөрсөн онтой харьцуулахад 90  машинаар 0.9%-иар өссөн байна.

Агаар бохирдуулагч хөдөлгөөнт эх үүсвэр болох тээврийн хэрэгслийн нийт тоо хүн амын хэрэглээ нэмэгдэж буйтай холбоотойгоор аймгийн хэмжээнд тасралтгүй өсч байна.

Бүх сумын хөдөлгөөнт  эх үүсвэрийн үзлэгт орсон авто тээврийн нэгдсэн тоо

Аймаг, хотын нэр

Зориулалт

 

Нийт

Суудал

Ачаа

Автобус

Тусгай зориулалт

бусад

1

Завхан

5302

3527

257

63

551

9700

 

Нийт тээврийн хэрэгслийг түлшний төрлөөр ангилан авч үзвэл бензин болон дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн харьцангуй ихээр хэрэглэж байна, насжилтаар ангилан авч үзэхэд 10-аас дээш жил хэрэглэж буй тээврийн хэрэгслийн тооны өсөлт бусдаасаа харьцангуй өсөлт ихтэй буюу хүн амын амьжиргааны түвшнээс хамааран насжилт өндөртэй хямд өртөгтэй тээврийн хэрэгслээр хэрэгцээгээ хангаж байна.

АГААР БОХИРДУУЛАХ БОДИСЫН  ХАЯГДЛЫН ТООЛЛОГО

Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны А/600 тушаалаар аргачлал батлагдан гарсан.  Энэхүү аргачлалыг ашиглан үндэсний хэмжээнд агаар бохирдуулах бодисын хаягдлын тооллогыг хийж хаягдлын хэмжээг бодитой тодорхойлсноор Агаарын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх үндэслэл болохын зэрэгцээ Завхан аймгийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэхэд ашиглах боломжтой шинжлэх ухааны үндэслэлтэй бодит тооцооллын дүн бий болох юм. Агаар бохирдуулах бодисын хаягдлын тооллого хийх гол зорилго нь аймаг, сумын агаарын бохирдлын эх үүсвэрийн мэдээлэл, тоон өгөгдлийг ашиглан агаар бохирдуулах бодисын хаягдлын тооллого хийж, бодит тоон хэмжээг тодорхойлоход оршино.

2019 оны Агаарын бохирдлын эх  үүсвэрийн  Улиастай сумын ААНБ-ын тооллогын мэдээгээр  бохирдлын ялгарал тооцсон үр дүн:

 ААНБ

SO2

тн

NOx

тн

Нийт тоос

тн

PM10

тн

PM2.5

тн

CO

тн

нийт

тн

Нам даралт зуух /100-4200 кВт/

131.0

21.1

213.2

202.6

181.3

564.7

1313.9

Нам даралтын зуух /15-100 кВт/

24.9

9.6

18.5

15.9

14.2

94.9

178.0

     2019 оны Улиастай сумын айл өрхийн агаар бохирдуулах эх үүсвэрийн тооллогын мэдээгээр бохирдлын ялгарал тооцсон үр дүн:

Түлш

SO2

NOx

Нийт тоос

PM10

PM2.5

CO

нийт

 Нүүрс

  63.4

    12.7

179.7

161.7

161.7

1156.6

1735.7

 Мод /м3/

58.7

72.1

260.7

247.7

241

1333

2213.2

Товчилсон үг

SO2

Хүхэрлэг хий

NOx

Азотын  ислүүд

PM10

Ширхэглэлийн голч нь 10 микрон буюу түүнээс бага хэмжээтэй тоосонцор

PM2.5

Ширхэглэлийн голч нь 2.5 микрон буюу түүнээс бага хэмжээтэй тоосонцор

CO

Нүүрстөрөгчийн дутуу исэл

Цаг хугацааны өөрчлөлт ба орон зайн тархалт

Агаар бохирдуулагч бодисын ялгарлын инвенторт зөвхөн жилийн нийт ялгарлын хэмжээ төдийгүй цаг хугацааны өөрчлөлт, орон зайн тархалтын байдал зэрэг нь чухал үзүүлэлт болдог.

Улиастай сумын нийт ялгарлын хэмжээг илүү нарийвчлан орон зайн түвшинд ялгарлын тархалтыг тодорхойлох тохиолдолд эх үүсвэрийн ангиллаар орон зайн тархалтын тооцооллын параметрийг ашиглан загварчлалын моделийг зураглав. 

Доорхи зурагт цаг хугацааны өөрчлөлт болон орон зайн тархалтыг тодорхойлон харуулав.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Агаарын чанарын мэдээ 2020-03-27 1970-01-01
10 хоногийн тойм 2020-03-23 1970-01-01 5
7 хоногийн мэдээ 2020-03-23 1970-01-01 6
Явуул судалгааны мэдээ 2020-03-13 1970-01-01 13
Орчны төлөв байдлын тайлан /2019 он/ 2020-03-10 1970-01-01 65
Сарын тойм мэдээ 2020-03-02 1970-01-01 133
Цацрагийн сарын тойм 2020-03-02 1970-01-01 137