Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
10 хоногийн тойм мэдээ


Улиастай сумын агаарын чанарын өнгөрсөн 10 хоногийн мэдээ
/2021 оны 03-р сарын 21-31-ний өдөр/
Улиастай сумын агаарт түгээмэл тархацтай бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/-ын агууламжийг тодорхойллоо.
Доорхи зурагт хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/ -ийн дундаж агууламжийг харуулав.
Шинжилгээний дүнгээс харахад хүхэрлэг хийн дундаж агууламж 22мкг/м3, 22-ны 20 цагт хамгийн их агууламж 64мкг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 17мкг/м3, 22-ны 20 цагт хамгийн их агууламж 37мкг/м3 байна.
PM10 тоосонцрын агууламж 24-104мкг/м3 буюу дундаж агууламж 54мкг/м3 байна.
Агаарын чанарын MNS4585:2016 харьцуулахад хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/-ийн агууламж хүлцэх агууламжаас давсан тохиолдол ажиглагдаагүй бөгөөд PM10 тоосонцрын агууламж 23-ны өдөр 104 мкг/м3 буюу 1 дахин давсан байна. Мөн PM2.5 тоосонцор 22, 26 болон 30 өдрүүдэд 51мкг/м3, 15мкг/м3 , 24мкг/м3 буюу 22ны өдөр хүлцэх агууламжаас 1 дахин давсан тохиолдол ажиглагдлаа.
ЗАВХАН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
агаарын чанарын мэдээ | 2021-04-20 | 1970-01-01 | |
7 хоногийн тойм мэдээ | 2021-04-12 | 1970-01-01 | 10 |
цацрагийн сарын тойм | 2021-04-11 | 1970-01-01 | 3 |
Сарын тойм мэдээ | 2021-04-06 | 1970-01-01 | 10 |
явуул судалгааны мэдээ | 2021-03-31 | 1970-01-01 | 10 |
Агаарын бохирдлын эх үүсвэрийн тоо бүртгэлийн нэгдсэн мэдээ | 2020-03-13 | 1970-01-01 | 142 |
Орчны төлөв байдлын тайлан /2019 он/ | 2020-03-10 | 1970-01-01 | 245 |