Орчны шинжилгээний мэдээ > Хөрсний шинжилгээний мэдээ

2021 оны хөрсний чанарын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-18 04:31:36

2021 оны хөрсний чанарын тойм

УЛИАСТАЙ СУМЫН 2021 ОНЫ ХӨРСНИЙ ЧАНАР

Завхан аймгийн Улиастай сумын хөрсний бохирдлыг хөтөлбөрийн дагуу 3 цэгээс сорьц авч,  агрохими, хүнд металлын хяналт шинжилгээг хийж гүйцэтгэлээ.

Хүнд металлын дүнгээс харахад: Уурын зуух орчмын цайрын болон стронцын агууламж тус тус 1.9 дахин их бохирдолтой байна.

Хөрсний  чанарын MNS5850:2019 стандарттай харьцуулан стандартаас давсан үзүүлэлтийг доорхи хүснэгтээр харуулав.

Хөрсний хүнд металл 2021                

 

Сорьц авсан цэгийн нэр

Cl

Cd

Pb

Hg

Br

Cr

Zn

Cu

Co

Sr

Rb

Zr

Богдын гол багийн гэр хороолол

0

0

15.1

0.5

0

0

161.3

29

36.7

473.5

201.2

476.8

Уурын зуух

0

1.1

87.9

0

39.6

33.1

572.9

26.3

67.2

1513

153.4

381.8

Цэвэрлэх байгууламж

0

1.1

11.3

0

0.1

0

90.9

26.7

21.7

511.1

175.7

362.5

MNS5850:2019

 

3

100

2

 

150

300

100

50

800

 

 

     Хөрсний урвалын орчин 6.28-9.12-ийн хооронд байна. Улиастай сумын хөрс нь сул хүчиллэг болон шүлтлэг орчинтой  байна.

Хөрсний ялзмаг:

Ялзмаг нь хөрсний үржил шимийг тодорхойлох үндсэн үзүүлэлт болдог. Хөрсөнд хэдий чинээ их ялзмагтай байна, төдий чинээ ус, агаар, дулаан, физик- химийн шинж чанар нь сайн байна.

 Шинжилгээнд хамрагдсан сорьцнуудын хувьд ялзмагийн агууламжийн хувь нь 0.53-0.76 хооронд  байна. Иймд ялзмаг багатай хөрсөнд орж байна. Мөн чийгийн коэфициент 1.00-1.12%, сульфатын агууламж 101.7-3733.5 мг/кг, фосфорын агууламж 7.672-16.952 мг/кг, нитратын агууламж 12.201-117.731 мг/кг, аммоны агууламж 147.35-462.24 мг/кг байна.

                            

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ