Орчны шинжилгээний мэдээ > Хөрсний шинжилгээний мэдээ

Завхан аймгийн хөрсний цөлжилтийн тойм мэдээ

Шинэчлэгдсэн: 2024-03-28 16:34:17

ЗАВХАН АЙМГИЙН ЦӨЛЖИЛТ  2016 ОНЫ ТОЙМ МЭДЭЭ

Цөлжилтийг сааруулах төслийн хүрээнд: Завхан аймгийн Ус цаг уурын орчны шинжилгээний газрын Байгаль орчны шинжилгээний лабораторийн инженер, техникчид болон сумдын цаг уурын өртөө, харуулын ажиглагч нартай хамтран 8 сумуудын зогсоол цэгүүдэд хөрсний анхан шатны шинжилгээ, судалгааг хийж гүйцэтгэлээ.

2016 оны 09 дугаар сард Завхан аймгийн Алдархаан сумын 3, Яруу сумын 3, Цэцэн-Уул 5 , Сантмаргац 4, Сонгино сумын 5, Тэс сумын 4, Баянтэс сумын 5, Асгат сумын 2  зэрэг 8  сумдын нийт 31 зогсоол цэгүүдээс хөрсний дээж авч анхан шатны шинжилгээнүүдийг хийсэн. Шинжилгээний дүнгээс:

Өнгөн хөрсний эвдрэл:

Судалгаанд хамрагдсан нийт 7 сумын бэлчээрийн ургамлын ажиглалтын зогсоол цэг дээр хөрсний эвдрэлийг тодорхойлж үзэхэд   13% нь бага зэргийн, 6% нь эвдэрлийн толбо үүссэн дунд ба хүчтэй эвдрэлд орсон цэг ажиглагдаагүй байна. Зогсоол цэгүүдээс Цэцэн хайрхан, Цэргийн гол, Нарийн үзүүр, Хар хад  зэрэг зогсоол цэгт өнгөн хөрсний эвдрэл бага зэрэг Чулуутын өвөлжөөний ар, Аргалантын өвөр цэгүүд хөрсний эвдрэлийн толбо үүссэн байгаа нь судалгааны дүнгээр тогтоогдсон байна.

Хөрсний давсжилт:.

Судалгаанд хамрагдсан 31 цэгийн 96 дээжний 8.3% нь их, 18.8% дунд, 27.1% бага, 45.8% давсжилтгүй байна. Завхан аймгийн Овоот, Шар хадны цохио, Бужрын өвөр, Цагаан олом, Чулуутын өвөлжөөний ар  зэрэг цэгүүдэд хөрсний давсжилт их байна. Хур тунадас бага, ууршилт их, бэлчээрийн даац хэтрүүлсэн зэрэг нь хөрс давсжих үндсэн шалтгаан болж байна. Судалгаанд хамрагдсан  зогсоол цэгийг давсжилтын зэрэглэлээр харуулав.

Хөрсний элсэн хуримтлал:

Цөлжилтийн ажиглалт хийсэн цэгүүдээс Зүүн монгол, Баруун монгол, Сээрийн цохио, Нарийн үзүүр  орчимд ургасан ургамлын зүйлээр авч үзвэл бага зэргийн элсэн хуримтлал үүсэж байгаа нь судалгааны дүнгээс харагдаж байна.

Хөрсний нягт:

Хөрсний нягтшил ихэвчлэн түүний өнгөн хэсэгт үелэн үүснэ. Байгаль дээр нийцээрээ байгаа нэгж эзэлхүүн дэхь хөрсний жинг (нэг см3 хөрсний  жинг) хөрсний нягт гэнэ. Цөлжилтийн судалгаанд хамрагдсан зогсоол цэгүүдээс  хөрсний нягтын чанарын үнэлгээгээр 100% Органик бодисоор баялаг, ширэгжсэн, хөвсгөр  хөрсөнд багтаж байна.

Шугаман эвдрэл:                                          

2016 онд нийт 31 зогсоол цэгийн хөрсний 3 нь ховил, гуу, жалга, замын шугаман эвдрэлтэй байна. Үүнд: Хөеөтийн улаан хад, Цэргийн гол, Хар хад гэсэн цэгүүд.

Урвалын орчин:

2016 оны цөлжилтийн ажиглалт хийхэд Овоот, Зүүн монгол, Сонгинотын ар, Цэцэн хайрхан, Сээрийн цохио, Хайрханы ар, Үнэг боодог цэгүүдийн хөрсний үе давхаргын хөрс нь хүчиллэг, бусад цэгүүдийн хөрс шүлтлэг орчинтой хөрс байна. Урвалын орчин 6.47-9.04 ийн хооронд байна.

Хөрсний ялзмаг:

Ялзмаг нь хөрсний үржил шимийг тодорхойлох үндсэн үзүүлэлт болдог. Хөрсөнд хэдий чинээ их ялзмагтай байна, төдий чинээ ус, агаар, дулаан, физик- химийн шинж чанар нь сайн байна. Шинжилгээнд хамрагдсан сумуудын хувьд ялзмагийн дундаж агууламжийн хувь нь 0.0-7.68 хооронд  байна. Иймд ялзмаг багатай хөрсөнд орж байна.