Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 04 дүгээр сарын эхний арав хоногийн тойм


2019 оны 04-р сарын 1-р арав хоногийн
цаг агаарын тойм
2019 оны 04-р сарын 11
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 0.8 градус хүйтнээс 7,1 градус дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад нийт нутгаар 4-7 градусын дулаан байлаа. Агаарын хамгийн их температур 11-18 градус дулаан, хамгийн бага температур 4-16 градус хүйтэн байсан бол хамгийн хүйтэн нь Шилүүстэй сумд 16 градус хүрч хүйтэрсэн.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 4 градус хүйтнээс 11 градус дулаан, хамгийн их температур 17-44 градус дулаан, хамгийн бага температур 7-17 градус хүйтэн, хамгийн хүйтэн нь Шилүүстэй сумд 17 градусын хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 1-6 удаагийн оролтоор 0.0-14.7мм тунадас орсон байна.
Уур амьсгалын дундажтай харьцуулахад Дөрвөлжин, Улиастай, Цэцэнуул, Завханмандал, Алдархаан, Сантмаргац, Ургамал, Яруу сумдын нутгаар уур амьсгалын дунджаас бага бусад нутгаар уур амьсгалын дунджаас ахиу хур тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхи шуургатай салхины дундаж их хурд 10-18 м/с, түр зуур өрөврийлэлтээр 20-24 м/с хүрч цасан болон явган шороон шуурга шуурч цаг агаар тогтворгүй байлаа. Хамгийн их нь Цагаанчулуут сумд 24м/с хүрсэн. Нийт нутгаар 10 м/с-ээс их салхитай өдрийн тоо 1-7 хоног байсан байна.
Цасан бүрхүүл: Баянхайрхан, Цагаанчулуут сумдын нутгаар 1-6 баллын цасан бүрхүүлтэй 1см цастай байна. Нутгийн өмнө талын сумдаар болон уулархаг бүс нутгийн уулаараа цастай байна.
МАА-н үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар бог, бод малын төллөлт үргэлжилж байна. Уулын болон голын цас мөс хайлж Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг дэвсгэр Өвөр бумбатад шар усны үер болж зам эвдэрсэн мөн Завханмандал сумын Хүнгүй гол шар усны үертэй байсан байна.