Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 07 дугаар сарын дунд арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2020 оны 07-р сарын 2-р арав хоногийн
цаг агаарын тойм
2020 оны 07-р сарын 21
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 14.4 - 21.4 градус дулаан, хамгийн их температур өдөртөө 24 - 31 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 2 – 10 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулхад Их-Уул, Шилүүстэй сумдын нутгаар дунджаас дулаан бусад нутгаар дунджийн орчим байна.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 20 - 29 градус дулаан, хамгийн их температур өдөртөө 48 - 60 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 1 - 9 градус дулаан байна. Нийт нутгаар 40 градусыг давж 5 - 9 өдөр халсан байна.
Чийг: Агаарын харьцангуй чийгийн дундаж 38 - 72 %, дутагдал чийгийн дундаж 5.9 – 16.5 гПа байна. Харьцангуй чийг 30% -иас бага чийгтэй өдөр ихэнх нутгаар 1 -9 өдөр ажиглагдсан байна. Цэцэн-Уул, Тэс, Ургамал сумдад харьцангуй чийг 30% -иас бага өдөр ажиглагдаагүй байна.
Хур тунадас: Энэ арав нийт нутгаар 3.6 – 30.4 мм тунадас орсон бөгөөд олон жилийн дундажтай харьцуулхад Завханмандал, Идэр, Их-Уул, Сантмаргаз, Ургамал, Эрдэнэхайрхан сумдын нутгаар дунджаас ахиу, Дөрвөлжин, Цэцэн-Уул, Сонгино, Тэлмэн, Тэс сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон байна. Хамгийн их нь Сантмаргаз 30.4 мм, Эрдэнэхайрхан 28.0 мм, Идэр 27.6 мм, Ургамал 24.8 мм, хамгийн бага нь Алдархаан 3.6 мм, Нөмрөг 5.2 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 6 – 13 м/с, түр зуур өрөвхийлэлтээр 14 - 20 м/с хүрч салхилсан байна. Хамгийн их нь Ургамал 20 м/с, Баянтэс, Түдэвтэй 16 м/с хүрч салхилсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс их салхитай 1 – 7 өдөр байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал дунд буюу сайн байна. Ургамлын дундаж өндөр нийт нутгаар 3 - 16 см байна.
Зуншлагын байдал нийт нутгаар хэвийн байна. Ойрын өдрүүдэд нийт нутгаар бороо ихтэй байсан тул бэлчээрийн ургамлын ургалт дахин сэргэж байна.
Бэлчээрийн хөнөөлт царцаа: Нөмрөг, Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Улиастай, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Цагаанхайрхан, Яруу сумдын нутгаар 4 м2 талбай дахь царцааны дундаж тоо 1-6 ширхэг царцаатай бусад нутгаар байхгүй байна.
МАА-н үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар хонь хяргах, тариаланчид тариа ногоо тарих ажил хийгдэж байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр