Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа

Цаг агаарт зориудаар нөлөөлөж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа

Шинэчлэгдсэн: 2019-09-21 13:05:47

Аймгийн засаг даргын 2019 оны эдийн засаг нийгэм хөгжүүлэх үндсэн чиглэлд Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх, ган, цөлжилтийн нөлөөг бууруулах  үйл ажиллагаанд 10.0сая төгрөг шийдвэрлүүлэн дэмжлэг авч ажиллаж байна. Санхүүжилтийг экспедицийн үйл ажиллагаа явуулах шатахуун, сансрын холбооны Иридиум утасны зардал, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг боловсруулах техник хэрэгслийг чадавхжуулахад чиглүүлэн худалдан авалтыг хийхээр ТӨБЗГ-аас зөвшөөрөл авч  худалдан авалт хийгдэж байна. Үйл ажиллагаанд шаардагдах тусгай зориулалтын JFJ-1a борооны пуужин 30 ширхэг, газрын генераторын түлш 24 ширхэгийг татан авч, нийт 22 сая төгрөгний бараа материал төвлөрүүлэн байршуулсан. Цаг агаарт зориудаар нөлөөлөх газрын генераторыг Ургамал, Дөрвөлжин, Сантмаргаз сумдын ЗДТГ-тай хамтарч явуулын хэлбэрээр зохион байгуулан ажиллаж,  мэргэжил  арга зүй, тоног төхөөрөмж, урвалж түлшээр ханган хамтран ажиллаж байна. 04 дүгээр сарын 07-оос эхлэн 06 дугаар сарын 10-ны байдлаар Хуурайшилт, түймрийн эрсдэлтэй бүс нутагт, байгаль орчны төлөв байдлыг сайжруулах  зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг аймгийн нутаг дэвсгэрт нөхцөл бүрдсэн үед нийт 12 удаагийн хээрийн ажиллагааг амжилттай зохион байгуулан  ажилласан. 4-6 дугаар саруудын нийт нутгаар Олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж, амйгийн нийт нутаг дэвсгэрт ургамлын гарц жигд сайн байна. дээрх хугацаанд нийт 14.4сая төг–ний тусгай зориулалтын болон урсал зардал зарцуулаад байна.