Урьдчилсан мэдээ > Сумдын 1-5 хоног
Сумдын 1-5 хоног


2022 оны 5 дугаар сарын 19-ний 20 цагаас 20-ны 20 цаг хүртэлх
хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
ЗАВХАН АЙМГИЙН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх нутгаар зүүнээс баруун эргэж секундэд 4-9 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 градус, нутгийн өмнөд болон говийн нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
УЛИАСТАЙ ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс баруун эргэж секундэд 3-8 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
ТОСОНЦЭНГЭЛ СУМ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс баруун эргэж секундэд 2-7 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
2022 оны 5 дугаар сарын 21-нээс 25-ныг хүртэлх
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 21-нд нутгийн хойд болон төв, Хангайн уулсаар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 21-нд ихэнх нутгаар, 22, 23-нд зарим газраар секундэд 6-11 метр, түр зуур говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-25 градус, нутгийн өмнөд болон говийн нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.