Урьдчилсан мэдээ > Улирлын төлөв
Улирлын төлөв


УЛИРЛЫН ТӨЛӨВ.
2021 ОНЫ V-VII САРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
2021 оны Тавдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД-аар нутгийн баруун хэсгээр 10-12 градус дулаан, бусад нутгаар 5-9 градус дулаан байдаг. Урьдчилсан мэдээгээр нийт нутгаар ОЖД-ийн орчим байна.
Орох хур тунадасны хувьд: ОЖД-аар 4.9-20.2 мм тунадас ордог ихэнх нутгаар ОЖД-аас бага, нутгийн зүүн хэсгээр ОЖД-ийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.
2021 оны Зургаадугаар сард. Сарын агаарын дундаж температур ОЖД-аар нутгийн баруун хэсгээр 15-18 градус дулаан, бусад нутгаар 11-14 градус дулаан байдаг. Урьдчилсан мэдээгээр нийт нутгаар ОЖД-ийн орчим байна.
Орох хур тунадасны хувьд: ОЖД-аар 14.7-43.4 мм тунадас ордог. Урьдчилсан мэдээгээр нийт нутгаар ОЖД-ийн орчим тунадас орох төлөвтэй байна.
2021 оны Долоодугаар сард. Сарын агаарын дундаж температур ОЖД-аар нутгийн баруун хэсгээр 18-21 градус дулаан, бусад нутгаар 14-17 градус дулаан байдаг. Урьдчилсан мэдээгээр нийт нутгаар ОЖД-ийн орчим байна.
Орох хур тунадасны хувьд: ОЖД-аар 14.7-43.4 мм тунадас ордог. Урьдчилсан мэдээгээр нийт нутгаар ОЖД-ийн орчим тунадас орох төлөвтэй байна.
Мэдээ бичсэн: МҮХ-ийн дарга, ахлах синоптик инженер В.Ариунзаяа
Утас: 70462103, 89332103, 92065586 Факс: 70462206
e_mail: tsaguur_za@yahoo.com