Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2023 оны 03 дугаар сарын дунд арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ

Шинэчлэгдсэн: 2023-03-22 11:51:25

         2023 оны 3-р сарын 2-р арав хоногийн

цаг агаарын тойм

    2023 оны 3-р сарын 21

Агаарын температур(Air temperature): Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур -11.6 градус хүйтнээс, 0.8 градус дулаан,  хамгийн их температур өдөртөө 0 ... 14 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө -14 ... -32 градус, хамгийн хүйтэн нь Цэцэн-Уул сумд -32  градус, Отгон, Баянтэс сумдад -30 градус хүрч хүйтэрсэн байна.

 

Хөрсний температур(Soil temperature): Энэ арав хоногт нийт нутгаар хөрсний дундаж температур -10 градус хүйтнээс 4 градус дулаан, хамгийн их температур өдөртөө  3 ... 30 градус, хамгийн бага температур шөнөдөө -16 ... -33 градус,  хамгийн хүйтэн нь Баянхайрхан сумд -33 градус, Цэцэн-Уул сумд -32 градус хүрч хүйтэрсэн байна.

 

Хур тунадас(Precipitаtion) Энэ арав хоногт Дөрвөлжин сумдын нутгаар хур тунадас ороогүй бусад нутгаар  0.0-2.6 мм тунадас бөгөөд хамгийн их нь сумд Баянтэс 2.6 мм, Шилүүстэй сумд 2.0 мм, Тэс сумд 1.8 мм тунадас орсон байна.

 

Салхи(Wind): Нийт нутгаар салхины дундаж их хурд  7 ... 15 м/с, өрөвхийлөлтөөр 16-21 м/с, хамгийн их нь Завхамандал сумд 21 м/с, Дөрвөлжин сумд 17 м/с хүрч салхилсан байна.

 

Цасан бүрхүүл: Нутгийн 34 орчим хувьд цасан бүрхүүлтэй, 66 хувь нь цасгүй байна. Нөмрөг, Баянтэс, Отгон, Баянхайрхан, Тэс, Яруу сумдын нутгаар 5-10 баллын цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 3-16 см, дундаж нягт 0.13-0.22 гр/см3, Тосонцэнгэл, Улиастай, Их-Уул, Сонгино, Цагаанхайрхан, Цагаанчулуут сумдын нутгаар 1-4 баллын цасан бүрхүүлтэй байлаа.

 

МАА-н үйлдвэрлэлд:. Нийт сумдын нутгаар бог мал төллөж,  малд нэмэгдэл тэжээл өгч байна. Цас багатай хэдий ч зуншлага тааруу байснаас өвс тэжээлийн нөөц багатай өвөлжилт хүндэрч байна.

Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын Зудын эрсдлийн шалгуураар  Баянтэс, Тэс, Баянхайрхан, Асгат, Отгон, Нөмрөг сумууд Цагаанаар зудтай. Тосонцэнгэл, Идэр, Сонгино, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Яруу, Түдэвтэй, Алдархаан, Улиастай, Их-Уул, Эрдэнэхайрхан, Шилүүстэй, Сантмаргаз сумдууд Цагаанаар зудархуу  бусад сумууд зудын НЭН эрсдэлтэй байна.

 

                                                              ТОЙМ БИЧСЭН: ХААЦУ-ын ахлах техникч  М.Өсөхбаяр