Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур

2020 оны 07 дугаар сарын эхний арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ

Шинэчлэгдсэн: 2020-10-25 21:18:12

     2020 оны 07-р сарын 1-р арав хоногийн

цаг агаарын тойм

        2020 оны 07-р сарын 11

Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 15.3 - 22.5 градус дулаан, хамгийн их температур өдөртөө 26 - 32  градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 3 – 12 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулхад Дөрвөлжин, Завханмандал сумдын нутгаар дунджын орчим бусад нутгаар ОЖД-аас дулаан байна.

Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур  20 - 31 градус дулаан, хамгийн их температур өдөртөө 51 - 63 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 2 - 10 градус дулаан байна. Нийт нутгаар 40 градусыг давж 6 - 9 өдөр халсан байна.

Чийг: Агаарын харьцангуй чийгийн дундаж  34 - 64 %, дутагдал чийгийн дундаж  8.8 – 19.3 гПа байна. Харьцангуй чийг  30% -иас бага чийгтэй өдөр нийт нутгаар 1 -9 өдөр ажиглагдсан байна. Тэс, Ургамал сумдад харьцангуй чийг  30% -иас бага өдөр ажиглагдаагүй байна.

Хур тунадас: Энэ арав нийт нутгаар 5.6 – 44.9 мм тунадас орсон бөгөөд олон жилийн дундажтай харьцуулхад Баянтэс, Алдархаан сумдын нутгаар ОЖД-аас бага, Цэцэн-уул, Тэс, Ургамал, Цагаанхайрхан, Яруу сумдын нутгаар ОЖД-ын орчим, бусад нутгаар ОЖД-аас бага тунадас орсон байна. Хамгийн их нь Шилүүстэй 44.9 мм, Идэр 39.6 мм, хамгийн бага нь Ургамал 5.6 мм, Баянтэс 6.0 мм тунадас орсон байна.

Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд  8 – 14 м/с, түр зуур өрөвхийлэлтээр 15-28 м/с хүрч явган шороон шуурга шуурсан байна. Хамгийн их нь Улиастай 28 м/с, Дөрвөлжин 23 м/с хүрч салхилсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс их  салхитай өдрийн тоо 1 – 8 байна.

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал:  Нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал дунд буюу сайн байна. Ургамлын дундаж өндөр нийт нутгаар 3 - 17 см байна.

Зуншлагын байдал нийт нутгаар хэвийн байна. Ойрын өдрүүдэд нийт нутгаар бороо ихтэй байсан тул бэлчээрийн ургамлын ургалт дахин сэргэж байна.

Бэлчээрийн хөнөөлт царцаа: Баянтэс, Тосонцэнгэл, Улиастай, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Цагаанхайрхан, Яруу сумдын нутгаар 4 м2 талбай дахь царцааны дундаж тоо 1-5 ширхэг царцаатай бусад нутгаар байхгүй байна.

МАА-н үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар  мал хяргах, тариаланчид тариа ногоо тарих ажил хийгдэж байна.

                                                        Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч                  М.Өсөхбаяр

       

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2020 оны 07 дугаар сарын эхний арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ 2020-07-11 2020-10-25 81
ХАА-н цаг уурын урьдчилсан мэдээ 2016-10-17 2020-10-12 536