Урьдчилсан мэдээ > 7 хоногийн төлөв

7 хоногийн төлөв

Шинэчлэгдсэн: 2023-03-22 11:22:51

2023 оны 3 дугаар сарын 20-ноос 27-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 20-нд ихэнх нутгаар нойтон цас, цас, 20-21-ний шөнө нутгийн зүүн хэсгээр,  21-22-ны шөнө нутгийн хойд болон Хангай уулархаг нутгаар, 22-нд зарим газраар ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20-нд ихэнх нутгаар, 20-21-ний шөнө, 21-нд  говь, тал хээрийн нутгаар секундэд 7-12 метр, түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар эрс хүйтэрч Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн, нутгийн өмнөд болон говийн бүс нутгаар шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө -3...-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус хүйтэн, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна. 24-нөөс нийт нутгаар 3-8 градусаар дулаарна.