> Цаг уурын шинжилгээний мэдээ
7 хоногийн тойм


2021 оны 01 дүгээр сарын 11-ны 08 цагаас 17-ны 08 цаг хүртэлх
Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын тойм мэдээ
УЛИАСТАЙ ХОТ ОРЧМООР: 11, 12, 14-нд 0.0мм, 12-13-ны шөнө 0.4мм, цас орсон. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-9 метр. Өдөртөө 7-20 градус, шөнөдөө 15-35 градус хүйтэн байлаа.
ЗАВХАН АЙМГИЙН НУТГААР:
ТУНАДАС: 11-ний өдөр зарим газраар 0.0-0.7мм, 11-12-ны шөнө зарим газраар 0.0-3.7мм, 12-ны өдөр зарим газраар 0.0-0.7мм, 12-13-ны зарим газраар шөнө 0.0мм, 13-ны өдөр ихэнх нутгаар 0.0-2.0мм, 13-14-ний шөнө ихэнх нутгаар 0.0-2.0мм, 14-ний өдөр зарим газраар 0.0мм цас орсон. Бусад хугацаанд цас ороогүй байна.
ЦАСАН БҮРХҮҮЛ: 17-ны 08 цагийн ажиглалтын мэдээгээр Баянтэс Цагаанчулуут сумдын нутгаар хамгийн их нь 11см, Яруу суманд 9см, Цэцэн-Уул, Түдэвтэй, Цагаанхайрхан сумдын нутгаар 8см, Тосонцэнгэл суманд 7см, Отгон, Шилүүстэй сумдын нутгаар 6см, Алдархаан, Тэлмэн Сонгино сумдын нутгаар 5см, Улиастай, Сантмаргаз, Нөмрөг, Баянхайрхан сумдын нутгаар 4см, Идэр, Их-Уул, Тэс, сумдын нутгаар 3см, Эрдэнэхайрхан, Ургамал сумдын нутгаар 2см, Завханмандал суманд 1см, Дөрвөлжин сумын нутгаар 0см зузаан цасан бүрхүүлтэй байна.
САЛХИ: Ихэнх хугацаанд секундэд 0-10 метр, түр зуур зарим газраар секундэд 12-14 метр хүрч салхилсан байна.
ТЕМПЕРАТУР: Хангайн уулархаг нутгаар өдөртөө 19-26 градус, шөнөдөө 38-44 градус хүйтэн, нутгийн өмнөд болон говийн бүс нутгаар өдөртөө 5-16 градус, шөнөдөө 23-32 градус хүйтэн байлаа.