> Цаг уурын шинжилгээний мэдээ

2023 оны 11 дүгээр сарын цаг агаарын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-19 13:11:53

2023 оны 11дүгээр сарын цаг агаарын тойм

       Энэ сард сарын эхээр харьцангуй дулаан, агаар хөрсөнд нэмэх 10 градус давж дулаарсан, хур тунадасны хувьд нийт нутгаар сарын эхний 10 хоногийн 7-9 өдөр нь хур тунадастай байсан байна. Энэ сарын 1-нд нутгийн өмнөд хэсэг, Завханмандал, Ургамал сумдаар шөнөдөө бороо орсон мөн Тосонцэнгэл, Их-Уулд өдөртөө цас, шөнөдөө бороо орсон зэрэг нь зудын нөхцөл байдал үүсэгсэн байна.  Хамгийн сүүлийн жилүүдийн мэдээгээр 2015 онд хангайн сумдаар 11 сарын эхэнд бороо орж байсан байна.

Агаарын температур: Агаарын дундаж температур -13.9 градус хүйтэн буюу олон жилийн дунджийн орчим байлаа.

Сарын агаарын дундаж температур говийн сумдаар -10.8...-12.9 градус, нутгийн өмнөд хэсгээр -9.0...-14.8 градус, бусад нутгаар -14.7...-18.5 градус хүйтэн байсан байна. Агаарын температурын сум тус бүрээр сүүлийн 30 жилийн дундажтай харьцуулахад Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Сантмаргаз, Тосонцэнгэл, Нөмрөг, Яруу сумдаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байсан байна.

    Сарын эхний хагаст нийт нутгаар харьцангуй дулаан байсан ба хамгийн их температур говийн сумдаар өдөртөө 12...14 градус, бусад нутгаар 4...9 градус дулаан байжээ. Агаарын үнэмлэхүй бага температур говь болон нутгийн өмнөд хэсгээр -23...-26 градус, бусад нутгаар -32...-38 градус хүйтэн байсан байна. Агаарт -30 градус давж хүйтэрсэн өдөр Отгон, Цэцэн-Уул, Яруу болон нутгийн зүүн хэсгээр 5-8 удаа ажиглагдсан байна.

Агаарын температурын хазайц:

Хөрсний температур:

Энэ сард хөрсний дундаж температур 14.0 градус хүйтэн байлаа. Сарын эхээр өдөртөө ихэнх нутгаар хамгийн их утга нь ажиглагдаж говийн сумдаар болон харьцангуй нам дор орших Тэс, Баянтэс орчмоор 10-14 градус, Дөрвөлжинд 19 градус хүрч дулаарсан бол, бусад нутгаар 2-7 градус дулаан байсан байна. Хамгийн бага температур шөнөдөө Тосонцэнгэл, Цэцэн-Уул сумдад -39 градус, нутгийн хойд хэсгээр -35...-37 градус, бусад нутгаар -28...-30 градус хүрч хүйтэрсэн байна.

Хур тунадас:  Аймгийн хэмжээнд нийлбэр хур тунадас 382.7мм буюу  олон жилийн дунджаас ахиу тунадас оржээ. Сум тус бүрээр олон жилийн дундажтай харьцуулахад Алдархаанд дунджийн орчим бусад нутгаар дунджаас ахиу хур тунадас орсон байна. Сарын хамгийн их  тунадас Тэсд 40.4мм, Баянтэсд 29.7мм, Их-Уулд 26.0мм орсон бол хоногт орсон хамгийн их тунадас нь 4-нд Их-Уулд 13.0мм, Тосонцэнгэлд 9.0мм, 2-нд Завханмандал, Эрдэнэхайрханд 10.0мм, Тэсд 3-нд 7.0мм тунадас орсон байна. Их-Уул, Тосонцэнгэлд өдөртөө цас, шөнөдөө бороо орсон нь хүндрэл үүсэгсэн байна.  

Хур тунадасны хазайц:

Салхи: Энэ сард харьцангуй салхирхуу байсан ба 10м/с-ээс их салхитай өдөр 6-9 удаа ажиглагдсан байна. Нийт нутгаар салхины хамгийн их хурд 13-16 м/с, зарим газраар түр зуур өрөвхийлөлтөөр 18-20 м/с хүрч ширүүссэн байна. Хамгийн их нь Дөрвөлжин, Баянхайрхан, Сонгино, сумдад 20 м/с, Шилүүстэй, Цагаанхайрхан сумдад 18 м/с хүрч өрөвхийлсэн байна. 3-7-нд нийт нутгаар шуурч, Баянхайрхан сумын нутгаар 3-нд цасан шуурга 12 цаг 05 мин үргэлжилж, салхины дундаж хурд 16м/с, түр зуур 20м/с хүрч цасан шуурганы гамшигт үзэгдэл 30 мин үргэлжилсэн байна. Шуурганы улмаас хохирол гараагүй байна.

Цасан бүрхүүл: Нийт нутгаар цасан бүрхүүл тогтож 30-ны  хээрийн цасны хэмжилтээр тэгш тал буюу уулын бэлдээ  2-30 см цастай,  цасны дундаж нягт 0,08-0,26 гр/см3 байна. Сумдын 4 зүгийн үнэлгээгээр Дөрвөлжин, Ургамал сумдын 4 зүгт, Алдархааны баруун, хойд, өмнө талдаа, 1-7см цастай байна. Хамгийн их цастай байгаа нь Баянтэс, Тэс, Баянхайрхан сумдын нутгаар 31-40см, Тосонцэнгэл, Их-уул, Нөмрөг, Тэлмэн, Түдэвтэй сумын өмнө, Шилүүстэй, яруу сумдын хойд хэсгээр 21-30 см цастай байна. Бусад сумдын нутгаар 8-20см цастай, хунгарлсан газраа 30-50 см цастай байна.

ЗГ-ын 286 дугаар тогтоолоор үнэлэхэд Баянтэс, Тэс, Баянхайрхан, Асгат сумдууд Цагаанаар зудтай, Цэцэн-уул, Тосонцэнгэл, Нөмрөг, Тэлмэн, Их-уул сумдууд цагаанаар зудархуу байна.

Тойм бичсэн Уур амьсгалын ерөнхий технологич инженер С.Цацрал