Орчны шинжилгээний мэдээ > Хөрсний шинжилгээний мэдээ
2021 оны хөрсний чанарын тойм


2021 оны хөрсний чанарын тойм
УЛИАСТАЙ СУМЫН 2021 ОНЫ ХӨРСНИЙ ЧАНАР
Завхан аймгийн Улиастай сумын хөрсний бохирдлыг хөтөлбөрийн дагуу 3 цэгээс сорьц авч, агрохими, хүнд металлын хяналт шинжилгээг хийж гүйцэтгэлээ.
Хүнд металлын дүнгээс харахад: Уурын зуух орчмын цайрын болон стронцын агууламж тус тус 1.9 дахин их бохирдолтой байна.
Хөрсний чанарын MNS5850:2019 стандарттай харьцуулан стандартаас давсан үзүүлэлтийг доорхи хүснэгтээр харуулав.
Хөрсний хүнд металл 2021
Сорьц авсан цэгийн нэр |
Cl |
Cd |
Pb |
Hg |
Br |
Cr |
Zn |
Cu |
Co |
Sr |
Rb |
Zr |
Богдын гол багийн гэр хороолол |
0 |
0 |
15.1 |
0.5 |
0 |
0 |
161.3 |
29 |
36.7 |
473.5 |
201.2 |
476.8 |
Уурын зуух |
0 |
1.1 |
87.9 |
0 |
39.6 |
33.1 |
572.9 |
26.3 |
67.2 |
1513 |
153.4 |
381.8 |
Цэвэрлэх байгууламж |
0 |
1.1 |
11.3 |
0 |
0.1 |
0 |
90.9 |
26.7 |
21.7 |
511.1 |
175.7 |
362.5 |
MNS5850:2019 |
|
3 |
100 |
2 |
|
150 |
300 |
100 |
50 |
800 |
|
|
Хөрсний урвалын орчин 6.28-9.12-ийн хооронд байна. Улиастай сумын хөрс нь сул хүчиллэг болон шүлтлэг орчинтой байна.
Хөрсний ялзмаг:
Ялзмаг нь хөрсний үржил шимийг тодорхойлох үндсэн үзүүлэлт болдог. Хөрсөнд хэдий чинээ их ялзмагтай байна, төдий чинээ ус, агаар, дулаан, физик- химийн шинж чанар нь сайн байна.
Шинжилгээнд хамрагдсан сорьцнуудын хувьд ялзмагийн агууламжийн хувь нь 0.53-0.76 хооронд байна. Иймд ялзмаг багатай хөрсөнд орж байна. Мөн чийгийн коэфициент 1.00-1.12%, сульфатын агууламж 101.7-3733.5 мг/кг, фосфорын агууламж 7.672-16.952 мг/кг, нитратын агууламж 12.201-117.731 мг/кг, аммоны агууламж 147.35-462.24 мг/кг байна.
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2021 оны хөрсний чанарын тойм | 2021-08-11 | 2022-05-19 | 686 |
Цөлжилтийн төлөв байдлын тойм | 2020-12-22 | 2022-05-12 | 531 |
2020 оны хөрсний чанарын тойм | 2020-07-10 | 2022-05-18 | 1067 |
ЗАВХАН АЙМГИЙН 2019 ОНЫ ЦӨЛЖИЛТИЙГ ҮНЭЛЭХ ХӨРСНИЙ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАН | 2019-11-04 | 2022-05-19 | 1340 |
Хөрсний хяналт шинжилгээ | 2018-12-18 | 2022-05-19 | 1687 |