Орчны шинжилгээний мэдээ > Хөрсний шинжилгээний мэдээ
Хөрсний 2022 оны төлөв байдлын тайлан
Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу Завхан аймгийн Улиастай сумын хөрсний бохирдлыг 16 цэгээс өнгөн хөрсний дээж авч агрохимийн үзүүлэлтүүд болох хөрсний орчин, чийг, ялзмаг, аммонийн азот, нитратын азот, сульфат, фосфор болон 12 төрлийн хүнд металлыг тодорхойлж байна.
Улиастай сумын 2022 оны хөрсний чанарын хяналтын 16 цэгийн хяналт шинжилгээний дүнгээр хлор, кадми, мөнгөн ус, бром, хар тугалга, бром, зэс, рубиди, цирконы агууламж “Хөрсний чанар. Хөрс бохирдуулагч бодис, элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS 5850:2019 стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс даваагүй.
Цайрын агууламж 2022 онд нийт дээжний 15.4 хувьд буюу уурын зуух, Улиастай зочид буудал, Богдын гол багийн гэр хороололд 1.04 – 1.14 дахин стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн байна.
Кобальтын агууламж Авто засварын газрын цэгийн хөрсөнд 53.8 мг/кг хүрч, зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.1 дахин их давсан байна.
Улиастай зочид буудал ба уурын зуухны цэгийн хөрсний стронцын агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.1 дахин давсан байна.
2022 оны хөрсний төлөв байдлын тайланг хавсралтаар оруулав. Энд дарж үзнэ үү /uploads/2022 он төлөв байдлын тайлан.pdf
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2024 оны хөрсний чанарын тойм | 2024-06-27 | 1970-01-01 | 235 |
Хөрсний 2023 оны төлөв байдлын тайлан | 2024-01-25 | 1970-01-01 | 293 |
2023 оны хөрсний чанарын тойм | 2023-09-06 | 1970-01-01 | 455 |
2022 оны хөрсний чанарын тойм | 2022-06-24 | 1970-01-01 | 581 |
2021 оны хөрсний чанарын тойм | 2021-08-11 | 1970-01-01 | 1408 |
Цөлжилтийн төлөв байдлын тойм | 2020-12-22 | 1970-01-01 | 1328 |
2020 оны хөрсний чанарын тойм | 2020-07-10 | 1970-01-01 | 2321 |
ЗАВХАН АЙМГИЙН 2019 ОНЫ ЦӨЛЖИЛТИЙГ ҮНЭЛЭХ ХӨРСНИЙ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАН | 2019-11-04 | 1970-01-01 | 2222 |
Хөрсний хяналт шинжилгээ | 2018-12-18 | 1970-01-01 | 2536 |
“ЗАВХАН АЙМГИЙН ЦӨЛЖИЛТИЙГ СААРУУЛАХ” ХӨРСНИЙ 2017 ОНЫ ТОВЧ ТАЙЛАН | 2018-01-04 | 1970-01-01 | 1847 |
Хөрсний чанарын мэдээ | 2017-09-06 | 1970-01-01 | 1316 |
Хөрсний чанарын мэдээ | 2017-05-05 | 1970-01-01 | 1191 |
Завхан аймгийн хөрсний цөлжилтийн тойм мэдээ | 2017-05-05 | 1970-01-01 | 2300 |