Орчны шинжилгээний мэдээ > Хөрсний шинжилгээний мэдээ

Хөрсний 2022 оны төлөв байдлын тайлан

Шинэчлэгдсэн: 2023-01-26 05:16:22

Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу Завхан аймгийн Улиастай сумын хөрсний бохирдлыг 16 цэгээс өнгөн хөрсний дээж авч агрохимийн үзүүлэлтүүд болох хөрсний орчин, чийг, ялзмаг, аммонийн азот, нитратын азот, сульфат, фосфор болон 12 төрлийн хүнд металлыг тодорхойлж байна.  

Улиастай сумын 2022 оны хөрсний чанарын хяналтын 16 цэгийн хяналт шинжилгээний дүнгээр  хлор, кадми, мөнгөн ус, бром, хар тугалга, бром, зэс, рубиди, цирконы агууламж “Хөрсний чанар. Хөрс бохирдуулагч бодис, элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS 5850:2019 стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс даваагүй.

Цайрын агууламж 2022 онд нийт дээжний 15.4 хувьд буюу уурын зуух, Улиастай зочид буудал, Богдын гол багийн гэр хороололд 1.04 – 1.14 дахин стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн байна.

Кобальтын агууламж Авто засварын газрын цэгийн хөрсөнд 53.8 мг/кг хүрч, зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.1 дахин их давсан байна.

Улиастай зочид буудал ба уурын зуухны цэгийн хөрсний  стронцын агууламж  зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.1 дахин давсан байна.

2022 оны хөрсний төлөв байдлын тайланг хавсралтаар оруулав. Энд дарж үзнэ үү /uploads/2022 он төлөв байдлын тайлан.pdf

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ