Орчны шинжилгээний мэдээ > Хөрсний шинжилгээний мэдээ

2022 оны хөрсний чанарын тойм

Шинэчлэгдсэн: 2022-10-05 11:23:24

УЛИАСТАЙ СУМЫН 2022 ОНЫ ХӨРСНИЙ ЧАНАР

            Завхан аймгийн Улиастай сумын хөрсний бохирдлыг хөтөлбөрийн дагуу 16 цэгээс сорьц аван агрохими, хүнд металлын хяналт шинжилгээг хийсэн.

Хөрсний чанарын агрохимийн үзүүлэлтийг доорхи хүснэгтэнд өмнөх онтой харьцуулан харуулав.

Цэгийн нэр

Тодорхойлох үзүүлэлтүүд, мг/кг

NH4

NO3

P2O5

SO4

2020

2022

2020

2022

2020

2022

2020

2022

Эрчим хүчний зүүн тал

5.81

28.79

17.71

5.25

123.26

64.18

109.52

749.07

МУИС-ын урд талын авто угаалга

1.71

15.63

23.00

59.59

193.41

52.36

125.06

108.82

Улиастай зочид буудал

3.32

11.52

12.43

31.82

113.76

108.09

108.33

170.82

Гандан хийд

10.06

15.63

10.22

6.67

49.16

70.59

108.21

151.84

Баруун бүсийн худалдааны төв

6.64

17.27

32.67

31.11

173.81

78.73

247.60

189.80

Цэргийн ангийн баруун тал

5.13

9.87

29.23

156.35

247.69

52.15

82.15

763.00

Цаг уурын ажиглалтын талбай

18.44

5.76

25.66

9.09

90.46

31.51

114.22

46.82

Шинэ хороо

18.44

10.69

28.22

16.26

117.81

54.46

103.40

140.45

Гал командын зүүн тал

16.76

12.22

21.33

173.70

138.17

53.14

425.62

215.48

Мах комбинатын зүүн тал

11.00

2.49

18.06

18.87

138.51

43.23

548.82

56.23

Нэгдсэн эмнэлэгийн зүүн тал

20.31

7.48

31.98

125.97

246.17

80.67

517.25

1176.91

Авто засварын газар

15.83

73.21

85.47

63.23

286.05

44.33

845.42

118.94

Цэвэрлэх байгууламж

13.41

18.73

27.89

14.10

208.27

60.06

554.26

437.23

Уурын зуух

9.49

46.14

47.25

200.85

339.36

106.58

1322.20

3494.36

Нефть бааз

23.23

39.09

17.49

17.00

197.57

71.76

94.04

241.79

Богдын гол багийн гэр хороолол

27.88

28.67

20.20

153.23

427.88

126.58

969.27

3941.31

Хөрсний чийгийн коэфициент 1.00-1.10%, сульфатын агууламж 46.82-3941.31 мг/кг, фосфорын агууламж 31.51-126.58 мг/кг, нитратын агууламж 5.25-200.85 мг/кг, аммоны агууламж 2.49-73.21 мг/кг байна.

Урвалын орчин:

Хөрсний урвалын орчин 6.48-8.04-ийн хооронд байна. Улиастай сумын хөрс нь сул шүлтлэг болон шүлтлэг орчинтой  байна.

Хөрсний ялзмаг:

Ялзмаг нь хөрсний үржил шимийг тодорхойлох үндсэн үзүүлэлт болдог. Хөрсөнд хэдий чинээ их ялзмагтай байна, төдий чинээ ус, агаар, дулаан, физик- химийн шинж чанар нь сайн байна.

 Шинжилгээнд хамрагдсан сорьцнуудын хувьд ялзмагийн агууламжийн хувь нь 0-6.134 хооронд  байна. Хөрсний ялзмагийн агууламжийн бүлэглэлээр харахад 62.5% маш бага, 18.8% бага, 12.5% дунд, 6.2% хангалттай бүлэгт багтаж байна.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ