Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 10 дугаар сарын 3-р арав хоногийн ХААЦУ-н тойм мэдээ


2017 оны 10-р сарын 3-р арав хоногийн
цаг агаарын тойм
2017 оны 11-р сарын 01
Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур ихэнх нутгаар 2-6 градус хүйтэн, говийн бүс нутгаар 0-1 градус дулаан, Өдөртөө ихэнх нутгаар 10-15 градус дулаан, Отгон суманд 9 градус, Дөрвөлжин суманд 16 градус хүрч дулаарсан бол шөнөдөө говийн бүс нутгаар 12-17 градус хүйтэн, бусад нутгаар 19-24 градус хүрч хүйтэрсэн байна.
Хөрсний температурын хувьд: Өдөртөө говийн бүс нутгаар 23-28 градус дулаан, бусад нутгаар 18-22 градус дулаан, шөнөдөө Говийн бүс нутгаар 14-18 градус хүйтэн, бусад нутгаар 20-25 градус хүйтэн, Цэцэн-уул, Отгон сумдын нутгаар 28-32 градус хүрч хүйтрэв.
Хур тунадас: Энэ арав хоногт 26-нд ихэнх нутгаар, 27,30-нд зарим газраар цас орж 0,0-5,3 мм тунадас орсон. Хамгийн их нь Тосонцэнгэл суманд 4,6, Их-уул суманд 5,3 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт салхины хүч ихэнх нутгаар 10-15 м/с, зарим үед түр зуур ширүүсч өрөвхийлэлтээр 17-24 м/с хүрч салхиласан Сонгино суманд 6 м/с салхитай байлаа. 10м/с-ээс дээш салхитай өдрийн давтагдал 1-7 удаа ажиглагдсан.
Цасан бүрхүүл: Цасны зузаан Тосонцэнгэл суманд 7 см, Нөмрөг, Их уул сумдад 4 см, Цэцэн-уул суманд 2 см, Баянтэс, Тэлмэн сумдад 1 см, Баянхайрхан, Сонгино, Яруу сумдад 0 см, бусад сумдын нутгаар цасгүй байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр