Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 01 дүгээр сарын дунд арав хоногийн ХААЦУ-ын тойм
2020 оны 01 дүгээр сарын 2-р арав хоногийн
цаг агаарын тойм
2020 оны 01-р сарын 21 Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 17,7 ... 32,9 градус хүйтэн бөгөөд олон жилийн дундажтай харьцуулахад олон жилийн дунджийн орчим, сумдаар нь авч үзвэл: Дөрвөлжин, Завханмандал, Цэцэн-уул сумдад олон жилийн дунджаас хүйтэн, Алдархаан, Баянхайрхан, Идэр, Их-уул, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Яруу сумдын нутгаар олон жилийн дунджаас дулаан бусад сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим байлаа. Хамгийн их температур нь 8-22 градусын хүйтэн байсан бол хамгийн бага температур нь 29-40 градус хүрч хүйтэрсэн байна. Хамгийн хүйтэн нь Баянтэс, Тосонцэнгэл, Отгон, Цэцэнуул, Нөмрөг, Их-уул сумдын нутгаар 39-43 градус хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Отгон сумд 43, Баянтэс сумд 41, Цэцэн-уул, Тосонцэнгэл, Их-уул, Тэлмэн сумдад 40 градус хүрч хүйтэрсэн байна.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 20....34 градус хүйтэн, өдөртөө хамгийн их температур 1.....18 градус хүйтэн, шөнөдөө хамгийн бага температур нь 35-45 градус хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Отгон сумд 45, Цэцэн-уул сумд 43, Баянтэс, Тосонцэнгэл, Их-уул, Тэлмэн сумдад 41 градус хүрч хүйтэрсэн.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 1-3 удаагийн оролтоор 0.0-4,4 мм тунадас орсон байна. Хамгийн их нь Баянтэс сумд 4,4мм, Тэс сумд 3,1мм тунадас орсон бол Алдархаан, Идэр, Цагаанчулуут сумдад 0,0мм тунадас орсон байна. Олон жилийн дунджтай харьцуулахад аймгийн хэмжээнд олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байна. Сумдаар нь авч үзвэл: Нөмрөг, Баянтэс, Тосонцэнгэл, Завханмандал, Отгон, Тэлмэн, Тэс, Цагаанхайрхан, Шилүүстэй, Эрдэнэхайрхан сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Баянхайрхан, Мантмаргац, Ургамал сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 4-14 м/с салхитай. Хамгийн их хурд нь Завханмандал, Баянхайрхан, Дөрвөлжин, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан сумдад 10-12м/с хүрч салхилсан байна.
Цасан бүрхүүлийн байдал : Нийт сумдын нутгаар цасны дундаж зузаан 2-33см цастай, цасны дундаж нягт 0,03-0,25гр/см3 байна. Баянтэс, Тосонцэнгэл, Их-уул, Асгат сумдын нийт нутаг Баянхайрхан, Нөмрөг, Түдэвтэй сумдын хойд хэсэг, Тэс, Тэлмэн сумдын зүүн хэсгээр хамгийн их цастай тал газраа 30-45 см, хунгарласан газраа 60-80 см, цасан дээрээ 8-12 см хөрлөж хатуурсан, цасан дороо 1-2 см мөсөн бүрхүүлтэй байна.
Өвөлжилтийн нөхцөл байдлыг бүс бүслүүрийн онцлогийг харгалзан үнэлэхэд Цагаанаар зудтай Баянтэс, Тосонцэнгэл, Их-уул, Асгат сумдын ихэнх нутаг, Баянхайрхан сумын хойд болон зүүн хэсэг, Нөмрөгийн хойд, Тэлмэн сумын хойд болон зүүн, өмнөд хэсэг, Түдэвтэйн хойд болон баруун хэсэг, Тэсийн зүүн өмнөд хэсэг, Цагаанаар зудархуу Сонгино сумын хойд болон зүүн хэсэг, Отгон сумын Буянт баг, Завханмандал сумын Олон түрүү, Олон булаг баг, Цагаанчулуут, Эрдэнэхайрханы ихэнх нутгийг хамруулан үнэлж байна.
МАА-н үйлдвэрлэлд: Цагаанаар зудтай болон зудархуу бус нутгийн мал өвөлжилтийн байдал хүндэрсэн, өвс тэжээлийн хомсдолтой байна. Малын тарга тэвээрэг муудаж үарим сумдын нутгаар малын хорогдол гарч эхлэж байна.
ТОЙМ БИЧСЭН: ХЭЛТСИЙН ДАРГА БӨГӨӨД ХААЦУЕТИНЖЕНЕР Д.УРАНЧИМЭГ