Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 12 дугаар сарын сүүлийн арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 12 дугаар сарын 3 дугаар арав хоногийн
цаг агаарын тойм
2024 оны 1-р сарын 1
Агаарын температур(Air temperature): Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур -11.9 ... -28.8 градус хүйтэн, хамгийн их температур өдөртөө -1 ... -18 градус, хамгийн бага температур шөнөдөө -27 … -44 градус хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Тосонцэнгэл, Их-уул сумдад -44 градус, Тэлмэн сумд -41 градус, Отгон сумд -40 градус, хүрч хүйтэрсэн ихэнх сумдын нутгаар - 30 градусыг 1-9 өдөр давж хүйтэрсэн байна. Энэ 10 хоногт хүйтний эрч өмнөх 10 хоногоос нилээдгүй суларсан байлаа.
Хөрсний температур(Soil temperature): Энэ арав хоногт нийт нутгаар хөрсний дундаж температур -15 ... -29 градус, хамгийн их температур өдөртөө -2 ... -15 градус, хамгийн бага температур шөнөдөө -32 ... -45 градус байна. Хамгийн хүйтэн нь Тосонцэнгэл сумд -45 градус, Их-уул сумд -44 градус, Тэлмэн сумд -43 градус, Отгон сумд -40 градус хүрч хүйтэрсэн.
Хур тунадас(Precipitаtion) Энэ арав хоногт нийт нутгаар 2-6 хоног цас орж 1,1 – 5,9 мм тунадас орсон. Хамгийн их нь Цагаанхайрхан сумд 5,9 мм, Улиастай сумд 4,9мм, Яруу сумд 4,7мм, Тосонцэнгэл, Тэс, Түдэвтэй сумдад 4,1-4,3 мм тунадас орсон байна.
Салхи(Wind): Нийт нутгаар салхины хамгийн их хурд 4-16 м/с, зарим газраар түр 14-16 м/с хүрч салхилсан байна. Хамгийн их нь Цагаанчулуут сумдад 16м/с, Отгон , Их-уул , Түдэвтэй, Цагаанхайрхан сумдад 14 м/с хүрч салхилсан байна.
Цасан бүрхүүл: Нийт нутгаар цасан бүрхүүл тогтож 31-ны хээрийн цасны хэмжилтээр тэгш тал буюу уулын бэлдээ 5-27 см зузаан цастай, цасны дундаж нягт 0.13-0.26 гр/см3 , хөрийн зузаан 3-10 см байна.
Аймгийн нийт нутгаар битүү цасан бүрхүүлтэй, сумдын багийн дарга нараас авсан 4 зүгийн хэмжилтийн мэдээгээр цасны дундаж зузаан 1-40 см, уулархаг нутгаар буюу хунгарласан хэсэгтээ 40-70см, гуу жалгандаа 50-90см цастай байна. Салхи шуурганы улмаас зарим газартаа цас хатуурч, хөрлөсөн хөрний зузаан 5-30 см байна.
Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу зудын үнэлгээ хийхэд Баянтэс, Тэс, Асгат, Баянхайрхан, Тосонцэнгэл, Их-уул сумдууд, Тэлмэн сумын Баянтэгш, Нуур баг, Баян-Айраг Яруу сумын Өргөн, Жаргалант баг, Нөмрөг сумын Дархан-уул, Нуур баг, Түдэвтэй сумын Баянцагаан, Аргалант баг /нийт 40 баг/ Цагаанаар зудтай, Цэцэн-уул , Нөмрөг сумын бусад баг, Идэр сумын Мануустай, Дархан-уул баг, Сонгино сумын Шар нуруу, Тариат баг, Отгон сумын Буянт, Баянбулаг баг /нийт 14 баг/ цагаанаар зудархуу байна. Нийт 14 сумын 54 баг Цагаанаар зудтай буюу цагаанаар зудархуу байна.
12 дугаар сарын 20нд гарсан зудын эрсдлийн үнэлгээгээр манай аймгийн нийт нутгийн 67 хувь нь нэн эрсдэлтэй, 32 хувь нь их эрсдэлтэй 1 хувь нь дунд зэргийн эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байгаа.
МАА-н үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх болон бусад ажил хийгдэж байна.
12 дугаар сард агаарын дундаж температур аймгийн хэмжээнд олон жилийн дунджийн орчим байсан боловч Дөрвөлжин, Баянтэс, Завханмандал, Сантмаргаз, Тэс, Ургамал сумдын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, Отгон, Алдархаан, Цагаанчулуут, Шилүүстэй, Эрдэнэхайрхан сумдын нутгаар олон жилийн дунджаас дулаан бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байсан байна.
Хур тунадасны хувьд: Баянтэс, Баянхайрхан, Сонгино сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас оржээ.
ТОЙМ БИЧСЭН: ЦУОТХ-ИЙН ДАРГА, ХААЦУЕТИ Д.УРАНЧИМЭГ