Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 03 дугаар сарын эхний арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ
2024 оны 03 дугаар сарын 1 дүгээр арав хоногийн
цаг агаарын тойм
2024 оны 3-р сарын 11
Агаарын температур(Air temperature): Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур -9.4 ... -25.1 градус, хамгийн их температур өдөртөө 4 градус дулаанаас -7 градус хүйтэн, хамгийн бага температур шөнөдөө -20 … -39 градус хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Отгон сумд -39 градус, Тэс сумд -36 градус, Баянтэс, Тэлмэн сумдад -34 градус хүрч хүйтэрсэн, зарим сумдын нутгаар - 30 градусыг давж хүйтэрсэн 1-8 өдөр байна.
Хөрсний температур(Soil temperature): Энэ арав хоногт нийт нутгаар хөрсний дундаж температур -6 ... -22 градус, хамгийн их температур өдөртөө Дөрвөлжин сумд 21 градус, Ургамал сумд -18 градус дулаан бусад сумдын нутгаар 12 градус дулаанаас -1 градус хүйтэн, хамгийн бага температур шөнөдөө -15 ... -39 градус хүйтэн байна. Хамгийн хүйтэн нь Отгон сумд -39 градус, Их-Уул сумд -38 градус хүрч хүйтэрсэн.
Хур тунадас(Precipitаtion) Энэ арав хоногт Баянтэс, Тэс сумдын нутгаар 0.0 мм тунадас орсон бусад нутгаар тунадасгүй байна.
Салхи(Wind): Нийт нутгаар салхи багатай салхины хамгийн их хурд 2-8 м/с салхилсан байна.
Цасан бүрхүүл: 80% орчим нь цасан бүрхүүлтэй 10-ны хээрийн цасны хэмжилтээр тэгш тал буюу уулын бэлдээ 1-23 см зузаан цастай, цасны дундаж нягт 0.13-0.32 гр/см3, хөрийн зузаан 2-20 см байна. Ихэнх сумдын нутгаар цас хайлж, хөрлөж хатуурсан байна. Ургамал, Завханмандал, Дөрвөлжин сумдын нутгаар цас хайлж тарлантаж зарим газартаа 1-4 баллын цастай байна.
Аймгийн нутгаар 80% орчим нь цасан бүрхүүлтэй, сумдын багийн дарга нараас авсан 4 зүгийн хэмжилтийн мэдээгээр цасны дундаж зузаан 1-39 см, уулархаг нутгаар буюу хунгарласан хэсэгтээ 40см -1.2 метр, хөрлөсөн хөрний зузаан 5-35 см байна. Ургмал сумын Хойд, Зүүн хэсэгтээ 5-7 см цастай байна. Говийн сумдын гутгаар цас хайлж 1-4 баллын цасан бүрхүүлтэй байна.
Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу s2024 оны 01-р сарын сүүлийн 10 хоногийн байдлаар зудын үнэлгээ хийхэд Баянтэс, Тэс, Асгат, Баянхайрхан, Тосонцэнгэл, Нөмрөг Их-уул, Цагаанхайрхан сумдууд, Тэлмэн сумын Баянтэгш, Нуур баг, Баян-Айраг баг, Яруу сумын Өргөн, Жаргалант баг, Түдэвтэй сумын Баянцагаан, Аргалант баг, Идэр сумын Мануустай, Дархан-уул баг, Цагаанчулуут сумын Дэлгэр, Жавцаг, Арц баг, Алдархаан сумын Чигэстэй, Богдын гол баг, Отгон сумын Буянт, Баянбулаг баг, /15 сумын нийт 54 баг/ Цагаан зудтай, Цэцэн-уул, Сонгино, Шилүүстэй сумдууд, Сантмаргаз сумын Баяндавс, Баяннуур, Отгон сумын Онц, Соёл, Бадрал, Сайхан, Хужир баг, Яруу сумын Хэц улаан, Зүйл багууд, Эрдэнэхайрхан сумын Хайрхан, Алтан /нийт 6 сумын 25 баг/ цагаанаар зудархуу байна. Нийт 19 сумын 79 баг Цагаанаар зудтай буюу цагаанаар зудархуу байна.
2 дугаар сар гарсаар өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй, 11-12, 15-16ны өдрүүдэд цасан болон явган цасан шуургатай байсны улмаас өдөртөө цасны өнгөн хэсэг хайлмагтаж, шөнөдөө хөлдөн цасан дээр мөсөн бүрхэвч үүсч Нөмрөг, Тэлмэн сумдын зарим газраар цасан дээр 2-3см мөсөн үе үүссэн, нийт нутгаар цас нилээд хатуурч хөрлөж цасны нягт нэмэгдсэн байна. Отгон, Баянтэс, Тэс, Идэр сумдын зарим багийн цасны дундаж нягт 0.36-050г/см3 байгаа нь Нөмрөг, Баянтэс, Отгон, Тэс, Тэлмэн, Идэр сумдын нутгаар мөсөн буюу төмөр зуд үүсэх нөхцөл бүрдсэн байна. Хөрний зузаан 2-25 см байгаа нь мал бэлчээрлэх боломжгүй өвс тэжээлийн дутагдалд орж нийт мал нэмэлт тэжээлд орох нөхцөл бүрдээд байна.
ТОЙМ БИЧСЭН: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр