Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 12 дугаар сарын дунд арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ
2023 оны 12 дугаар сарын 2 дугаар арав хоногийн
цаг агаарын тойм
2023 оны 12-р сарын 21
Агаарын температур(Air temperature): Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур -23.8 ... -37.7 градус хүйтэн, хамгийн их температур өдөртөө -13 ... -27 градус, хамгийн бага температур шөнөдөө -34 … -48 градус хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Баянтэс сумд -48 градус, Тэс, Тосонцэнгэл сумдад -47 градус, Их-уул, Тэлмэн сумдад -46 градус, Цэцэн-Уул, Отгон сумдад -45 градус, Нөмрөг сумд -43 градус, Баянхайрхан, Сантмаргаз, Түдэвтэй, Яруу сумдад -42 градус, Завханмандал, Идэр сумдад -41 градус, Сонгино -40 градус хүрч хүйтэрсэн бөгөөд эдгээр сумдад нийт 1-9 өдөр 40 градус давж хүйтэрсэн байна. Нийт нутгаар 30 градусаас хүйтэн хоногийн тоо 5-10 өдөр байлаа.
Хөрсний температур(Soil temperature): Энэ арав хоногт нийт нутгаар хөрсний дундаж температур -26 ... -39 градус, хамгийн их температур өдөртөө -8 ... -25 градус, хамгийн бага температур шөнөдөө -37 ... -48 градус байна. Хамгийн хүйтэн нь Баянтэс сумд -48 градусаас давж хүйтэрсэн, Тосонцэнгэл, Тэс сумдад -48 градус, Их-уул, Түдэвтэй, Тэлмэн сумдад -47 градус, Цэцэн-Уул, Отгон сумдад -46 градус, Баянхайрхан сумд -45 градус, Нөмрөг, Идэр, Яруу сумдад -44 градус, Сантмаргаз, Сонгино сумдад -42 градус, Завханмандал, Улиастай сумдад -40 градус давж хүйтэрсэн, Алдархаан сумд -41 градус, Дөрвөлжин, Цагаанхайрхан, Цагаанчулуут сумдад -40 градус хүрч хүйтэрсэн байна.
Хур тунадас(Precipitаtion) Энэ арав хоногт Дөрвөлжин сумаас бусад нутгаар 2-6 хоног 0.7 – 3.5 мм тунадас орсон. Хамгийн их нь Идэр сумд 3.5 мм, Тосонцэнгэл сумд 3.2 мм, Түдэвтэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут сумдад 3.1 мм тунадас орсон байна.
Салхи(Wind): Нийт нутгаар салхины хамгийн их хурд 4-16 м/с, зарим газраар түр 14-16 м/с хүрч салхилсан байна. Хамгийн их нь Баянхайрхан, Цагаанчулуут сумдад 28м/с, Цагаанхайрхан сумд 14 м/с хүрч салхилсан байна.
Цасан бүрхүүл: Нийт нутгаар цасан бүрхүүл тогтож 20-ны хээрийн цасны хэмжилтээр тэгш тал буюу уулын бэлдээ 3-29 см зузаан цастай, хөрийн зузаан 3-10 см, цасны дундаж нягт 0.13-0.27 гр/см3 байна.
Нийт нутгаар битүү цасан бүрхүүлтэй, аймгийн нийт нутгаар цасны дундаж зузаан 2-40 см, уулархаг нутгаар 40-70см, гуу жалгандаа 50-90см цастай байна. Салхи шуурганы улмаас зарим газартаа цас хатуурч, хөрлөсөн хөрний зузаан 5-30 см байна. Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу зудын үнэлгээ хийхэд Баянтэс, Тэс, Асгат, Баянхайрхан, Тосонцэнгэл, Их-уул сумдууд, Тэлмэн сумын Баянтэгш, Нуур баг, Баян-Айраг Яруу сумын Өргөн, Жаргалант баг, Нөмрөг сумын Дархан-уул, Нуур баг, Түдэвтэй сумын Баянцагаан, Аргалант баг /нийт 40 баг/ Цагаанаар зудтай, Цэцэн-уул , Нөмрөг сумын бусад баг, Идэр сумын Мануустай, Дархан-уул баг, Сонгино сумын Шар нуруу, Тариат баг, Отгон сумын Буянт, Баянбулаг баг /нийт 14 баг/ цагаанаар зудархуу байна.
Нийт 14 сумын 54 баг Цагаанаар зудтай буюу цагаанаар зудархуу байна.
МАА-н үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх болон бусад ажил хийгдэж байна.
ТОЙМ БИЧСЭН: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр