Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023-2024 оны ӨВӨЛ ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН
2023-2024 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН
Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2023-2024 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.
Зуншлагын байдал: 2023 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд хэвийн сайн, 40 орчим хувьд дунд зэрэг гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл аймгийн нийт нутгийн:
59% - Хүрэлцээтэй буюу нөөцтэй
29%- 1-3 дахин хэтэрсэн
5%- 3-5 дахин хэтэрсэн
7% Олон дахин хэтэрсэн дүнтэй гарсан.
Дөрвөлжин сумын Буга, Сантмаргаз сумын Холбоо, Баянтэс сумын Жавхлан, Асгат сумын Хайрхан, Нөмрөг сумын Хөдрөг, Тэлмэн сумын Өгөөмөр, Баянтэгш, Тосонцэнгэл сумын Хайрхан, Улаан толгой, Их-Уул сумын Баян-Ухаа, Улиастай сумын Өлзийт, Довцог, Богдын гол, Шилүүстэй сумын Чандмань, Отгон сумын Хужирт, Тэс сумын Нисэг, Баян-Уул, Идэр сумын Цэцэрлэг, Сантмаргаз сумын Холбоо багууд ОЛОН ДАХИН ХЭТЭРСЭН.
Ургамал сумын Хульж, Дөрвөлжин сумын Буурал, Отгон сумын Бадрал, Тосонцэнгэл сумын Идэр, Их-Уул сумын Цэцүүх, Тэлмэн сумын Өвөгдий багууд 3-5 ДАХИН ХЭТЭРСЭН.
Тэс сумын Зүр, Дооно, Баянтэс сумын Хачиг, Бужир, Баянхайрхан сумын Наран, Нөмрөг сумын Дархан-Уул, Хайрхан, Баянзүрх, Тэлмэн сумын Шургах, Баянайраг, Тосонцэнгэл Сумын Оргих, Их-Уул сумын Хонгор, Идэр сумын Мануустай, Алдархаан сумын Мандаат, Цагаанхайрхан сумын Баянбулаг, Цагаанчулуут сумын Арц, Баянхайрхан, Шилүүстэй сумын Хөгжил, Баян-Улаан, Отгон сумын Соёл, Онц, Цэцэн-Уул сумын Шотой, Сантмаргаз сумын Баяннуур, Баяндавс, Завханмандал сумын Нуга, Мандал, Олонбулаг, Дөрвөлжин сумын Цогт, Онц, Ургамал сумын Тосгуур, Баян-Улаан, Нуур зөөхий багуудаар 1-3 ДАХИН ХЭТЭРСЭН бусад сум багийн нутгаар ХҮРЭЛЦЭЭТЭЙ БУЮУ НӨӨЦТЭЙ гарсан байна.
Өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарсан сумдын нутаг өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, даатгалд хамруулах зэрэг арга хэмжээ авч өвөлжилт, хаваржилтанд эртнээс бэлтгэх шаардлагатай байна.
УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
ЦАГ УУР ОРЧНЫ ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН ХЭСЭГ
2023.08.30.