Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 11 дүгээр сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2017 оны 11-р сарын 1-р арав хоногийн
цаг агаарын тойм
2017 оны 11-р сарын 11
Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур Ихэнх нутгаар 6-11 градус хүйтэн, Ургамал, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан, Алдархаан, Завханмандал, Дөрвөлжин сумдын нутгаар 2...5 градус хүйтэн, Өдөртөө ихэнх нутгаар 7-12 градус дулаан, Нөмрөг, Баянтэс, Отгон, Баянхайрхан, Тосонцэнгэл, Их-уул, Түдэвтэй, Тэлмэн сумдад 3...6 градус хүйтэн, шөнөдөө ихэнх нутгаар 23-27 градус, Дөрвөлжин, Завханмандал, Улиастай, Алдархаан, Сонгино, Ургамал, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан сумдын нутгаар 16-21 градус хүйтэн, хамгийн хүйтэн нь Цэцэн-уул суманд 30 градус хүрч хүйтэрсэн байна.
Хөрсний температурын хувьд: Өдөртөө ихэнх нутгаар 15-20 градус дулаан, Цэцэн-уул, Тосонцэнгэл, Баянхайрхан, сумдад 7...9 градус дулаан, хамгийн дулаан нь Завханмандал суманд 23 градус, шөнөдөө ихэнх нутгаар 27-31 градус хүйтэн, Дөрвөлжин, Завханмандал, Улиастай, Алдархаан, Ургамал, Цагаанхайрхан, Эрдэнэхайрхан, Шилүүстэй сумдын нутгаар 17-22 градус хүйтэн, хамгийн хүйтэн нь Цэцэн-уул суманд 36 градус хүрч хүйтрэв.
Хур тунадас: Энэ арав хоногт нийт нутгаар цас орж 0,0-5,4 мм тунадас орсон. Хамгийн их нь Идэр суманд 5,4 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт салхины хүч ихэнх нутгаар 6-12 м/с, зарим үед түр зуур ширүүсч өрөвхийлэлтээр 14-19 м/с хүрч салхилсан, хамгийн их нь Завханмандал суманд 19 м/с хүрсэн. 10м/с-ээс дээш салхитай өдрийн давтагдал 1-4 удаа ажиглагдсан.
Цасан бүрхүүл: Дөрвөлжин, Завханмандал, Алдархаан, Шилүүстэй, Эрдэнэхайрхан сумдад цасан бүрхүүл тогтоогүй, бусад нутгаар 1-6 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Цэцэн-уул, Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй сумдын нутгаар 5-6 см зузаан, нягт нь 0,11-0,16 гр/см3 байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр