Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 11 дүгээр сарын 2-р арав хоногийн ХААЦУ-н тойм мэдээ


2017 оны 11-р сарын 2-р арав хоногийн
цаг агаарын тойм
2017 оны 11-р сарын 21
Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур Хангайн уулсаар 20...22 градус хүйтэн, Тал хээрийн нутгаар 13-18 градус хүйтэн, Говийн нутгаар 10...12 градус хүйтэн, Өдөртөө ихэнх нутгаар 2-7 градус хүйтэн, Говийн нутгаар 0-2 градус дулаан, Тосонцэнгэл, Баянхайрхан, Түдэвтэй сумдын нутгаар 8...9 градус хүйтэн, шөнөдөө ихэнх нутгаар 32-37 градус, Дөрвөлжин, Завханмандал, Улиастай, Алдархаан, Ургамал, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан, Шилүүстэй сумдын нутгаар 20-25 градус хүрч хүйтэрсэн байна.
Хөрсний температурын хувьд: Өдөртөө ихэнх нутгаар 1-5 градус дулаан Нөмрөг, Цэцэн-уул, Баянхайрхан, Сонгино, Тэлмэн, Яруу сумдад 2...4 градус хүйтэн, Дөрвөлжин, Завханмандал, Улиастай, Алдархаан сумдын нутгаар 11...14 градус дулаан, шөнөдөө хангайн уулсаар 33-38 градус хүйтэн, Говийн гутгаар 21-25 градус хүйтэн, Тал хээрийн нутгаар 26-32 градус хүйтэн, хамгийн хүйтэн нь Цэцэн-уул суманд 42 градус, Түдэвтэй суманд 39 градус хүрч хүйтрэв.
Хур тунадас: Энэ арав хоногт Дөрвөлжин сумын нутгаар тунадас ороогүй бусад нутгаар цас орж 0,0-7,5 мм тунадас орсон. Хамгийн их нь Баянтэс суманд 7,3 мм, Цэцэн-уул суманд 7,5 мм, Сонгино суманд 5,9 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт салхины хүч ихэнх нутгаар 6-12 м/с, зарим үед түр зуур ширүүсч өрөвхийлэлтээр 14-18 м/с хүрч салхилсан, хамгийн их нь Баянхайрхан суманд 18 м/с хүрсэн. 10м/с-ээс дээш салхитай өдрийн давтагдал 1-2 удаа ажиглагдсан.
Цасан бүрхүүл: Дөрвөлжин, Алдархаан, Шилүүстэй сумдад цасан бүрхүүл тогтоогүй, бусад нутгаар 0-13 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Нөмрөг, Баянтэс, Идэр, Их-уул, Цэцэн-уул, Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Тосонцэнгэл сумдын нутгаар 5-13 см зузаан, нягт нь 0,05-0,18 гр/см3 байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр