Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 11 дүгээр сарын 3-р арав хоногийн ХААЦУ-н тойм мэдээ1


2017 оны 11-р сарын 3-р арав хоногийн
цаг агаарын тойм
2017 оны 12-р сарын 01
Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур ихэнх нутгаар 13-18 градус хүйтэн, Баянтэс, Цэцэн-уул, Сантмаргац, Тэс, Яруу сумдын нутгаар 19...22 градус хүйтэн, Өдөртөө ихэнх нутгаар 2-7 градус хүйтэн, Цэцэн-уул суманд 9 градус, Сантмаргаз суманд 13 градус хүйтэн, Тэлмэн суманд 0 градус хүйтэн, шөнөдөө ихэнх нутгаар 24-29 градус, Баянтэс, Цэцэн-уул, Тосонцэнгэл, Сантмаргаз, Тэс, Яруу сумдын нутгаар 30-35 градус хүйтэн, хамгийн хүйтэн нь Цэцэн-уул суманд 37 градус хүрч хүйтэрсэн байна.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт хөрсний дундаж температур ихэнх нутгаар 13-18 градус хүйтэн, Баянтэс, Цэцэн-уул, Сантмаргац, Идэр, Түдэвтэй, Тэс, Яруу сумдад 20...23 градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар 2-7 градус дулаан, Нөмрөг, Тэлмэн, Цагаанчулуут сумдын нутгаар 0...1 градус дулаан, хамгийн хүйтэн нь Цэцэн-уул суманд 6 градус хүрч хүйтэрсэн, шөнөдөө ихэнх нутгаар 29-34 градус хүйтэн, Дөрвөлжин, Алдархаан, Ургамал, Цагаанхайрхан сумдын нутгаар 25...28 градус хүйтэн, хамгийн хүйтэн нь Баянтэс суманд -36 градус, Цэцэн-уул суманд -39 градус хүйтэн байна.
Хур тунадас: Энэ арав хоногт нийт нутгаар цас орж 0,0-6,4 мм тунадас орсон. Хамгийн их нь Баянтэс суманд 6,4 мм, Баянхайрхан суманд 3,6 мм, Тэс суманд 3,7 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт салхины хүч ихэнх нутгаар 4-12 м/с, зарим үед түр зуур ширүүсч өрөвхийлэлтээр 14-21 м/с хүрч салхилсан, хамгийн их нь Баянхайрхан, Нөмрөг суманд 20-21 м/с хүрсэн. 10м/с-ээс дээш салхитай өдрийн давтагдал 1-7 удаа ажиглагдсан.
Цасан бүрхүүл: Дөрвөлжин, Алдархаан, Шилүүстэй сумдад цасан бүрхүүл тогтоогүй, бусад нутгаар 0-17 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Баянтэс, Их-уул, Цэцэн-уул, Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Тосонцэнгэл, Тэс, Яруу сумдын нутгаар 5-17 см зузаан, нягт нь 0,05-0,20 гр/см3 байна. Хамгийн их цас тогтсон нутагт Сонгино 17 см, Баянтэс, Цэцэн-уул, Түдэвтэй, Тэс сумдын нутгаар хээрийн цасны хэмжилтээр 10-12 см зузаан цастай байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр