Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 12 дугаар сарын 1-р арав хоногийн ХААЦУ-н тойм мэдээ2


2017 оны 12-р сарын 1-р арав хоногийн
цаг агаарын тойм
2017 оны 12-р сарын 01
Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур говийн болон нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус хүйтэн, бусад нутгаар 21-25 градус, Баянтэс, Цэцэн-уул, Сантмаргац сумдын нутгаар 28...29 градус хүйтэн байлаа
Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус хүйтэн, бусад нутгаар 10-15 градус, Баянтэс, Цэцэн-уул сумдад 19,,,20 градус, хүйтэн, шөнөдөө ихэнх нутгаар 28-32 градус, Баянтэс, Цэцэн-уул, Тосонцэнгэл, Тэс, Яруу сумдын нутгаар 33-38 градус хүйтэн, хамгийн хүйтэн нь Цэцэн-уул суманд 39 градус хүрч хүйтэрсэн байна.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт хөрсний дундаж температур говийн болон нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус хүйтэн, бусад нутгаар 22-27 градус хүйтэн, Цэцэн-уул, Тэссумдын нутгаар 28-29градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар 2-7 градус хүйтэн, Цэцэн-уул, Баянтэс, Яруу сумдын нутгаар 12-14 градус хүрч хүйтэрсэн, шөнөдөө ихэнх нутгаар 30-35 градус хүйтэн, Баянтэс, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэлмэн, Яруу сумдын нутгаар 36-38 градус хүйтэн, хамгийн хүйтэн нь Цэцэнуул суманд -46 градусын хүйтэн байна.
Хур тунадас: Энэ арав хоногт нийт нутгаар цас орж 0,0-2,2 мм тунадас орсон. Хамгийн их нь Баянтэс суманд 2,2 мм, Сонгино, Яруу сумын нутгаар 1,1 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт салхины хүч харьцангуй тогтуун байсан байна. Нийт нутгаар 2-8м/с, зарим үед түр зуур ширүүсч өрөвхийлэлтээр 10-11 м/с хүрч салхилсан. Улиастай, Отгон, Тэлмэн, Яруу сумдад 10м/с-ээс дээш салхитай өдрийн давтагдал 1 удаа ажиглагдсан.
Цасан бүрхүүл: Дөрвөлжин, Алдархаан, Шилүүстэй, Отгон сумдад цасан бүрхүүл тогтоогүй, бусад нутгаар 1-17 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Баянтэс, Цэцэн-уул, Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Тэс сумдын нутгаар 10-17 см зузаан, нягт нь 0,09-0,18 гр/см3 байна. Хамгийн их нь Сонгино сум 17 см цастай байна.Дөрвөлжин сум сумын төвдөө 1см цастай багуудаараа цасан бүрхүүлгүй. Алдархаан сум зүүн талдаа цасан бүрхүүл тогтсон 5см цастай бусад багаараа цасгүй байна.