Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 12 дугаар сарын 2-р арав хоногийн ХААЦУ-н тойм мэдээ


2017 оны 12-р сарын 2-р арав хоногийн
цаг агаарын тойм
2017 оны 12-р сарын 21
Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур говийн болон нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус хүйтэн, бусад нутгаар 22-27 градус, Баянтэс, Цэцэн-уул, Тэс сумдын нутгаар 30-32 градус хүйтэн байлаа
Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус хүйтэн, бусад нутгаар 10-15 градус, Баянтэс, Баянхайрхан сумдад 17-19 градус, хүйтэн, шөнөдөө ихэнх нутгаар 30-35 градус, Баянтэс, Хангайн уулархаг нутгаар 36-41 градус хүрч хүйтэрсэн байна.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт хөрсний дундаж температур говийн болон нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус хүйтэн, бусад нутгаар 22-27 градус хүйтэн, Баянтэс, Цэцэн-уул, Тосонцэнгэл, Тэс, Отгон сумдын нутгаар 28-31градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар 0-10 градус хүйтэн, шөнөдөө ихэнх нутгаар 32-37 градус хүйтэн,Цэцэн-уул, Баянтэс,Түдэвтэй, сумдын нутгаар 42-46 градус хүйтэн байсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт хур тундас багатай 0,0-2,2 мм тунадас орсон. Хамгийн их нь Баянтэс суманд 2,2 мм, Тэлмэн сумд 1,4 мм тунадас орсон байна. Дөрвөлжин, Цэцэн-уул, Отгон, Сантмаргац, Сонгино, Шилүүстэй сумд цас ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт салхины хүч харьцангуй тогтуун байсан байна. Нийт нутгаар 2-8м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед түр зуур ширүүсч өрөвхийлэлтээр 10-14 м/с хүрч салхилсан. Хамгийн их нь Отгон сумдад 14м/с хүрч салхилсан.
Цасан бүрхүүл: Ихэнх нутгаар цасан бүрхүүлтэй дундаж зузаан 1-16 см цастай дундаж нягт 0,09-0,18 гр/см3 байгаа бол Дөрвөлжин, Алдархаан, Шилүүстэй, Отгон, Яруу сумд зарим багуудаараа цасан бүрхүүлгүй.