Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 6 дугаар сарын 2 дугаар 10 хоногийн тойм


2017 оны 6-р сарын 2-р арав хоногийн
цаг агаарын тойм
2017 оны 6-р сарын 21
Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 15-20 градус дулаан говийн унтгаар 21-23 градус дулаан, Өдөртөө үнэмлэхүй их температур нийт нутгаар 25-30 градус хүрч дулаарсан бол Дөрвөлжин, Завханмандал, Ургамал суманд 32 градус хүрч дулаарчээ. Шөнөдөө үнэмлэхүй бага температур нь ихэнх нутгаар 1-6 градус дулаан бусад Ургамал, Дөрвөлжин сумын нутгаар 9 градус дулаан, Идэр, Отгон сумд 1-2 градус хүйтэн байсан байна.
Хөрсний температурын хувьд: Өдөртөө үнэмлэхүй их температур нь нийт нутгаар 55-60 градус хүрч халжээ. Шөнөдөө үнэмлэхүй бага температур ихэнх нутгаар 2-7 градус дулаан, Отгон, Идэр, Шилүүстэй, Яруу сумдад 1-2 градус хүйтэн байсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт ихэнх нутгаар 0,0-2,3мм бороо орсон бол хамгийн их нь Их-уул сумд 4,1мм, Тосонцэнгэл сумд 3,0 мм бороо оржээ. Харин Баянтэс, Баянхайрхан, Сантмаргац сумдын нутгаар бороо ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт ихэнх хугацаанд халуун хуурай салхитай, зарим үед салхины хүч түр зуур ширүүсч 14-16 м/с, өрөвхийлэлтээр 18-20м/с хүрч салхиласан байлаа.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Нутгийн хойд болон зүүн хойд хэсгээр зуншлагийн байдал хэвийн, баруун болон баруун хойд төвийн зарим хэсгээр гантай, бусад нутгаар гандуу байна. Бэлчээрийн ургамлын ургамлын дундаж өндөр 5-10см Сантмаргаз, Баянтэс сумдаар 11-14см өндөр ургажээ.
ХАА-н үйлдвэрлэлд: Бод малын хөөвөр хялгас авах, бог мал ноослох ажлууд хийгдэж байна. Цаг агаарын байдлын улмаас саатал гаргаагүй.
Тойм бичсэн:ЦУОТХ-ийн дарга, ХААЦУ-ын ерөнхий инженер Д.Уранчимэг