Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 7 дугаар сарын1 дүгээр 10 хоногийн тойм


2017 оны 7-р сарын 1-р арав хоногийн
цаг агаарын тойм
2017 оны 07-р сарын 11
Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур ихэнх нутгаар 15-20 градус дулаан говийн нутгаар 20-22 градус дулаан, Өдөртөө үнэмлэхүй их температур нийт нутгаар 25-33 градус хүрч дулаарсан бол Дөрвөлжин, Завханмандал, Ургамал, Алдархаан сумдад 31-33 градус хүрч дулаарчээ. Шөнөдөө үнэмлэхүй бага температур нь ихэнх нутгаар 3-8 градус дулаан, говийн болон тал хээрийн нутгаар 8-11 градус дулаан,хангайн уулархаг нутгаар 1-3 градусын дулаан байсан байна.
Хөрсний температурын хувьд: Өдөртөө үнэмлэхүй их температур говь тал хээрийн нутгаар 55-60 градус, хангайн уулархаг нутгаар 50-54 градус хүрч халжээ. Шөнөдөө үнэмлэхүй бага температур ихэнх нутгаар 0-5 градус, Ургамал, Дөрвөлжин сумдын нутгаар 9-12 градусын дулаан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногийн эхэн болон дунд үер ихэнх нутгаар бороошиж 0,8-43,5мм тунадас орлоо. Хамгийн их нь Тэс сумд 43,5мм, Цэцэнуул сумд 35,7мм, Баянхайрхан, Баянтэс, Тэлмэн, Сонино,Тосонцэнгэл сумдад 20,0-28,6мм тунадас орсон бол хамгийн бага нь Дөрвөлжин сумд 0,8мм, Цагаанчулуут сумд 1,6мм, Завханмандал сумд 1,9мм бусад сумдын нутгаар 2,9-19,3мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт ихэнх хугацаанд салхитай, салхины хүч түр зуур ширүүсч 14-18 м/с, говь тал хээрийн нутгаар түр зуур өрөвхийлэлтээр 22-24м/с, Дөрвөлжин сумд 30м/с хүрч салхиласан байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Энэ арав хоногт нийт нутгаар бороо орж бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайжирч байна. Нутгийн хойд болон зүүн хойд хэсгээр зуншлагийн байдал сайн, Ургамал, Дөрвөлжин сумын зүүн хэсгээр гантай бусад нутгаар гандуу байна. Бэлчээрийн ургамлын ургамлын дундаж өндөр 5-10см, Сантмаргаз, Баянтэс, Сонгино, Ихуул, Цагаанчулуут сумдын нутгаар 11-17см өндөртэй байна.
Тойм бичсэн:ЦУОТХ-ийн дарга, ХААЦУ-ын ерөнхий инженер Д.Уранчимэг