Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 7 дугаар сарын 2 дугаар 10 хоногийн тойм


2017 оны 7-р сарын 2-р арав хоногийн
цаг агаарын тойм
2017 оны 07-р сарын 21
Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур ихэнх нутгаар 17-20 градус дулаан говийн нутгаар 21-24 градус дулаан, Өдөртөө үнэмлэхүй их температур нийт нутгаар 28-34 градус хүрч дулаарсан бол шөнөдөө үнэмлэхүй бага температур нь ихэнх нутгаар 3-8 градус дулаан, говийн болон тал хээрийн нутгаар 10-14 градус дулаан байсан байна.
Хөрсний температурын хувьд: Өдөртөө үнэмлэхүй их температур нийт нутгаар 55-60 градус, Тосонцэнгэл, Цагаанхайрхан сумдад 63-64 градус дулаан Сонгино, Цэцэн-уул сумдад 51 градус хүрч халжээ. Шөнөдөө үнэмлэхүй бага температур ихэнх нутгаар 5-10 градус, хангайн уулархаг нутгаар 2-4 градус, Дөрвөлжин сумд 13 градусын дулаан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт ихэнх нутгаар түр зуурын аадар бороо орж 0,0-17,4мм тунадас орлоо. Хамгийн их нь Тосонцэнгэл сумд 17,4мм, Цагаанхайрхан сумд 14,2мм, Улиамтай сумд 12мм тунадас орсон бол хамгийн бага нь Завханмандал,Сантмаргаз,Ургамал сумдад 0,0мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт ихэнх хугацаанд салхины дундаж хурд 10-14м/с, салхины их хурд 16-18 м/с, говь тал хээрийн нутгаар түр зуур өрөвхийлэлтээр 20-22м/с, Цагаанчулуут сумд түр зуур 24м/с хүрч салхиласан байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Энэ арав хоногт нийт нутгаар түр зуурын бороо орсон боловч агаар хөрсний температур өдөртөө нилээд халж бэлчээрийн ургамал гэмтэж ургамлын өндөр буурч гэмтлийн хэмжээ нэмэгдэж байна.
Энэ сарын хугацаанд нийт нутгаар бороо хур багатай, халуун хуурай салхитай, өдөртөө хэт халуун бүгчим, шөнөдөө сэрүүвтэр байгаа нь бэлчээрийн болон таримал ургамлын уогалтанд таагүй нөхцөл байдал үүсч бэлчээрийн ургамал гэмтэж гандаж шарлан, ургалт удааширч 2017 оны 7 дугаар сар 25ны байдлаар нийт нутгаар зуншлагын байдал сайн- 20% , хэвийн 30% , гандуу 35% , гантай 15% орчим байна .
Тойм бичсэн:ЦУОТХ-ийн дарга, ХААЦУ-ын ерөнхий инженер Д.Уранчимэг