Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 03 дугаар сарын сүүлийн 10 хоногийн тойм


2018 оны 03-р сарын 3-р арав хоногийн
цаг агаарын тойм
2018 оны 04-р сарын 2
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 2.9 градус хүйтнээс 8.6 градус дулаан, нийт сумдын нутгаар олон жилийн дунджаас 8.7–18.6 градусаар дулаан байлаа. Агаарын хамгийн их температур 11-20 градус дулаан, хамгийн бага температур 6- 24 градус хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Тэс суманд 24 градус хүрч хүйтэрсэн.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 4 градус хүйтнээс 10 градус дулаан, хамгийн их температур 12-38 градус дулаан, хамгийн бага температур /-8/ - /-30/ градус хүйтэн, хамгийн хүйтэн нь Тэс суманд -30 градус байлаа.
Хур тунадас: Ихэнх сумдын нутгаар 1-4 удаагийн хур тунадас орж, 0.0-2.2 мм тунадас орсон бөгөөд Улиастай, Отгон, Шилүүстэй сумдын нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Дөрвөлжин, Цэцэн-уул, Завханмандал, Их-уул, Сантмаргаз, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Тэс, Ургамал сумдын нутгаар хур тунадас ороогүй, Бусад сумдын нутгаар уур амьсгалын дунджаас бага тунадас орлоо.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар 16-24 м/с, түр зуур 26-29 м/с шүрүүсч, шороон шуурга шуурч цаг агаар тогтворгүй байлаа. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 2-9 хоног байсан байна.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногийн сүүлчээр цастай байсан нутгуудын цас хайлж бараантсан. Уулархаг бүс нутгийн уулын ар хэсэгтээ цастай байна.
МАА-н үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар бог, бод малын төллөлт үргэлжилж байна. Хүчтэй салхи шуургатай зарим өдрүүдэд малын бэлчээрлэлт саатсан. Гол мөрөний цас мөс хайлж голын ус захалж урсгал устай болж байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр