Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 05 дугаар сарын сүүлийн 10 хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2018 оны 05 дугаар сарын 3-р арав хоногийн
цаг агаарын тойм
2018 оны 06-р сарын 04
Агаарын температур: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 8.7-17.1 градус дулаан, Дөрвөлжин, Цэцэн-уул, Завханмандал сумдын нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уур амьсгалын дундажаас дулаан байлаа. Агаарын хамгийн их температур 24-30 градус дулаан, хамгийн бага температур -2 - /-13/ градус хүйтэн байлаа.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 12-26 градус дулаан, хамгийн их температур 42-59 градус дулаан, хамгийн бага температур -5 - /-14/ градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Арав хоногт 1-5 удаа хур тунадас орж, 0.0-6.3 мм тунадас орсон бөгөөд хамгийн их нь Тэс суманд 6,3 мм, Цэцэн-уул суманд 2.8 мм, бусад сумдад 0.0-1.7 мм тунадас орсон. Уур амьсгалын дундажтай харьцуулхад Тэс сумын нутгаар уур амьсгалын дунджийн орчим, Дөрвөлжин, Алдархаан, Шилүүстэй, Ургамал сумдад тунадас ороогүй, бусад сумдын нутгаар уур амьсгалын дунджаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхи шуурга ихтэй 14-20 м/с, түр зуур 24-28 м/с хүрч шүрүүсч, шороон шуурга шуурсан. Хамгийн их нь Идэр суманд 24 м/с хүрсэн байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар ямаа самнах ажил дууссан, Тариаланчид үр тариа суулгах, хүнсний ногоо тарих бэлтгэл ажил хийгдэж байна.
Бэлчээрийн ургамалын үе шат, өндөр, ургалтын байдал : 5 сарын 25-ны байдлаар нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамал ургалт хэвийн, ургамлын өндөр 2-8 см, ургамлын ургац 0,0-1,3 ц/га байлаа.
Бэлчээрийн хөнөөлт царцааны ажиглалт: Баянтэс, Улиастай, Идэр, Их-уул, Тэс, Яруу сумдын нутгаар 1 м2 талбай дахь царцааны дундаж тоо 1-8, бусад сумдын нутгаар царцаа байхгүй байлаа. Хамгийн их нь Тэс суманд царцааны хэт олшролт ажиглагдсан байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр