Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 10 дугаар сарын 1 дүгээр 10 хоногийн тойм


2018 оны 10-р сарын 1-р арав хоногийн
цаг агаарын тойм
2018 оны 10-р сарын 11
Агаарын температур:
Энэ арав хоногт нийт сумдын нутгаар агаарын дундаж температур -0.6 градус хүйтнээс 8.2 градус дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулхад ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим, Ургамал, Түдэвтэй сумдын нутгаар УАД-аас дулаан байлаа. Өдөртөө 13-21 градус дулаан, шөнөдөө -4- /-15/ градус хүйтэн байлаа.
Хөрсний температурын хувьд:
Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 1-10 градус дулаан, Өдөртөө 24-38 градус дулаан, шөнөдөө -6- /-18/ градус хүйтэн байлаа.
Хур тунадас:
Арав хоногт нийт нутгаар 0.4-9.2 мм хур тунадас орсон бөгөөд хамгийн их нь Эрдэнэхайрхан 9.2 мм, Цэцэн-уул 8.7 мм, Ургамал 8.9 мм, Яруу 6.3 мм тунадас орсон байна. Хамгийн бага нь Түдэвтэй, Шилүүстэй, Отгон суманд 0.4 мм тунадас орсон байна.
Уур амьсгалын дундажтай харьцуулхад:
Отгон, Түдэвтэй, Тэлмэн, Тэс сумдын нутгаар УАД-аас бага, Улиастай, Баянхайрхан, Идэр, Сонгино сумдын нутгаар УАД-ын орчим, бусад нутгаар УАД-аас ахиу хур тунадас орсон байна.
Салхи:
Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 8-16 м/с, түр зуур 18-24 м/с хүрч салхилснаас хамгийн их нь Дөрвөлжин, Улиастай, Баянхайрхан сумын нутгаар 20-24 м/с хүрч салхилсан байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд:
Ихэнх сумдын нутгаар малчид хадлан тэжээл бэлтгэх, отор нүүдэл хийх ажил үргэлжилж, байна.
Бэлчээрийн ургамал:
Нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамал хатаж хагдарч өвлийн бэлэн байдалд шилжсэн.
Бэлчээрийн хөнөөлт царцаа:
Нийт сумдын нутгаар царцаагүй байлаа.
ТОЙМ БИЧСЭН: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр