Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 10 дугаар сарын 3 дугаар 10 хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2018 оны 10-р сарын 3-р арав хоногийн
цаг агаарын тойм
2018 оны 11-р сарын 01
Агаарын температур:
Энэ арав хоногт нийт сумдын нутгаар агаарын дундаж температур -7.7 градус хүйтнээс 1.7 градус дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулхад Баянтэс, Цэцэн-уул, Алдархаан, Баянхайрхан, Их-уул, Тэс, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Яруу сумдын нутгаар уур амьсгалын дунджийн орчим, Улиастай УАД-аас хүйтэн, бусад сумдын нутгаар УАД-аас дулаан байлаа. Өдөртөө 3-14 градус дулаан, шөнөдөө -8... -22 градус хүйтэн байлаа.
Хөрсний температурын хувьд:
Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 5 градус дулаанаас -9 градус хүйтэн, Өдөртөө 9-28 градус дулаан, шөнөдөө -8 ...-25 градус хүйтэн байлаа.
Хур тунадас:
Арав хоногт нийт нутгаар 0.0-13.2 мм хур тунадас орсон бөгөөд хамгийн их нь Баянтэс 13.2 мм, Тэс 12.5 мм, Улиастай 10.4 мм, Яруу 9.8 мм тунадас орсон байна.
Уур амьсгалын дундажтай харьцуулхад:
Дөрвөлжин, Завханмандал, Сантмаргаз, Түдэвтэй, Ургамал сумдын нутгаар УАД-аас бага, Нөмрөг, Отгон, Тэлмэн УАД-ын орчим, бусад нутгаар УАД-аас ахиу хур тунадас орсон байна.
Салхи:
Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 8-14 м/с, түр зуур 16-19 м/с хүрч салхилсан байна.
Цасан бүрхүүл: Дөрвөлжин, Завханмандал, Сантмаргаз, Ургамал сумдын нутгаар цасан бүрхүүл байхгүй. Баянтэс 4 см, Цэцэн-уул 6 см, Тосонцэнгэл 3 см, Улиастай 10 см, Отгон 1 см, Алдархаан 0 см, Баянхайрхан 6 см, Идэр 3 см, Тэс 6 см, Цагаанхайрхан 4 см, Цагаанчулуут 6 см, Шилүүстэй 1 см, Яруу 9 см цасан бүрхүүлтэй байна. Цасны дундаж нягт 0,04-0,23 г/см3. Бусад сумдын нутгаар уулаараа цасан бүрхүүлтэй байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд:
Ихэнх сумдын нутгаар малчид отор нүүдэл хийх, мал хээлтүүлэх ажил үргэлжилж байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр