Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 11 дүгээр сарын сүүлийн арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2018 оны 11-р сарын 3-р арав хоногийн
цаг агаарын тойм
2018 оны 12-р сарын 02
Агаарын температур:
Энэ арав хоногт агаарын дундаж температур Говь талын нутгаар 8-12 градус хүйтэн, бусад нутгаар 14-19 градус хүйтэн, нийт нутгаар уур амьсгалын дунджаас 2.1-6.1 градусаар дулаан байлаа. Өдөртөө -2 градус хүйтнээс 5 градус дулаан, шөнөдөө -19 ... -30 градус, хамгийн хүйтэн нь Цэцэн-уул, Баянтэс -30 градус байлаа.
Хөрсний температурын хувьд:
Энэ арав хоногт хөрсний дундаж температур говь талын нутгаар 8-13 градус хүйтэн, бусад нутгаар 14-20 градус хүйтэн, Өдөртөө 2 градус хүйтнээс 12 градус дулаан дулаан, шөнөдөө -21 ...-33 градус хүйтэн байлаа.
Хур тунадас:
Энэ арав хоногт Дөрвөлжин, Ургамал сумдын нутгаар тунадас ороогүй, бусад нутгаар 0.0-0.4 мм тунадас орсон бөгөөд уур амьсгалын дунджаас бага тунадас орсон байна.
Салхи:
Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 12-19 м/с, түр зуур 20-27 м/с, Улиастай 27 м/с, Дөрвөлжин, Цэцэн-уул, Түдэвтэй, Ургамал, Эрдэнэхайрхан сумдад 24 м/с хүрч салхилсан байна.
Цасан бүрхүүл: Дөрвөлжин, Завханмандал, Сантмаргаз, Сонгино, Ургамал, Эрдэнэхайрхан сумдын нутгаар цасан бүрхүүл байхгүй.
Улиастай 8 см, Яруу 8 см, Баянтэс 7 см, Баянхайрхан 6 см, Тэс, Цэцэн-уул 4 см, Тосонцэнгэл, Идэр 3 см, Цагаанчулуут 2 см, Отгон, Их-уул, Цагаанхайрхан 1 см зузаан цасан бүрхүүлтэй, цасны дундаж нягт Баянтэс 0.22 г/см3, Улиастай 0.11 г/см3, Баянхайрхан 0.08 г/см3, Яруу 0.15 г/см3 байлаа. Нөмрөг, Алдархаан, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Шилүүстэй сумууд уулаараа болон уулын ар хэсэг цастай байна. Энэ арав хоногт салхи шуурга ихтэй байсан тул гуу жалгандаа хунгартай, зарим тал хээр газраа тарлантсан байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд:
Ихэнх сумдын нутгаар малчид отор нүүдэл хийх, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил хийгдэж байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр