Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 3 дугаар сарын 1-р 10 хоногийн ХААЦУ-н тойм


2018 оны 03-р сарын 1-р арав хоногийн цаг агаарын тойм
2018 оны 03-р сарын 12
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур -7.0 ...-19.2 градус, нийт сумдын нутгаар олон жилийн дунджаас 2,5 – 6,8 градусаар дулаан, Отгон, Алдархаан сумдын нутгаар уур амьсгалын дунджаас 7.7-8.5 градусаар дулаан байлаа. Агаарын хамгийн их температур -4 ... 10 градус, хамгийн бага температур -21 ... -40 градус хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Цэцэн-уул суманд 40 градус хүрч хүйтэрсэн.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур -7 ... -17 градус хүйтэн, хамгийн их температур 1 ... 18 градус дулаан, хамгийн бага температур -24 ... -38 градус хүйтэн, хамгийн хүйтэн нь Цэцэн-уул суманд -43 градус хүрч хүйтэрсэн байлаа.
Хур тунадас: Ихэнх сумдын нутгаар 1-4 удаагийн бага хэмжээний цас орж 0.0-2.1 мм тунадас орсон бөгөөд Дөрвөлжин, Цэцэн-уул, Улиастай, Отгон, Алдархаан, Баянхайрхан, Идэр, Сонгино, Түдэвтэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан сумдын нутгаар уур амьсгалын дунджаас бага, Нөмрөг, Баянтэс, Тосонцэнгэл, Их-уул, Сантмаргаз, Тэс сумдын нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Бусад сумдын нутгаар уур амьсгалын дунджийн орчим тунадас орлоо. Ургамал сумын нутгаар цас ороогүй.
Салхи: Салхины хүч нийт нутгаар 12-20 м/с, Нөмрөг, Баянхайрхан, Тэс, Цагаанчулуут сумдын нутгаар түр зуур 22-28 м/с хүрч салхилсан байна . Нийт нутгаар 10 м/с-ээс их салхитай өдрийн тоо 1-6 хоног байлаа.
Цасан бүрхүүл: Нутгийн баруун, баруун өмнөд хэсгээр цас хайлж тарлантсан бөгөөд Завханмандал, Отгон, Алдархаан, Идэр, Ургамал, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Эрдэнэхайрхан сумдын нутгаар цасны дундаж зузаан 0-4 см, Дөрвөлжин сумын нутгаар огт цасгүй бусад сумдын нутгаар 7-30 см зузаан, дундаж нягт нь 0.10-0.26 гр/см3 байна.
МАА-н үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж байна. Цагаанхайрхан, Шилүүстэй, Тэс, Алдархаан сумдын нутгаар бог, бод малын төллөлт эхэлсэн.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр