Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 7 дугаар сарын сүүлийн 10 хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2018 оны 07-р сарын 3-р арав хоногийн
цаг агаарын тойм
2018 оны 08-р сарын 01
Агаарын температур: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 13.7-21.0 градус дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулхад Алдархаан, Идэр, Их-уул, Шилүүстэй, Яруу сумдын нутгаар дулаан, бусад нутгаар уур амьсгалын дунджийн орчим байлаа. Агаарын хамгийн их температур 24-33 градус дулаан, хамгийн бага температур 1 градус хүйтнээс 9 градус дулаан байлаа.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 17-29 градус дулаан, хамгийн их температур 47-61 градус дулаан, хамгийн бага температур -1 градус хүйтнээс 8 градус дулаан байлаа.
Хур тунадас: Арав хоногт 2-6 удаа хур тунадас орж, 0.0-22.6 мм тунадас орсон бөгөөд хамгийн их нь Цагаанхайрхан 22,6 мм, Цагаанчулуут 20.8 мм, Идэр 17.9 мм, Отгон 16.5 мм, Улиастай 15.2 мм, Алдархаан 13,8 мм, Шилүүстэй 12.1 мм, Цэцэн-уул 11,2 мм, Баянтэс 10.4 мм тунадас орсон бөгөөд уур амьсгалын дундажтай харьцуулхад Отгон, Цагаанхайрхан, Цагаанчулуут сумдын нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Алдархаан, Идэр, Шилүүстэй сумдын нутгаар уур амьсгалын дунджийн орчим, Бусад сумдын нутгаар уур амьсгалын дунджаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт ихэнх нутгаар салхи шуурга ихтэй 8-17 м/с, түр зуур 18-24 м/с хүрч шүрүүссэн. Хамгийн их нь Нөмрөг суманд 24 м/с хүрсэн байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар Хөөвөр хялгас авах, хонины ноос хяргах ажил дуусч, Тариаланчид үр тариа, хүнсний ногоо хураах ажил эхэлж байна.
Бэлчээрийн ургамалын үе шат, өндөр, ургалтын байдал : 7 дугаар сарын 25-ны байдлаар нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамалын ургалт хэвийн буюу сайн байна. Ургамлын өндөр 4-25 см, Ургац 0-5,6 ц/га байлаа.
Бэлчээрийн хөнөөлт царцааны ажиглалт: Нөмрөг, Баянтэс, Цэцэн-уул, Отгон, Баянхайрхан, Идэр, Их-уул, Сонгино,Түдэвтэй, Тэлмэн, Тэс, Цагаанхайрхан, Яруу сумдын нутгаар 1 м2 талбай дахь царцааны дундаж тоо 1-9 ширхэг, бусад сумдын нутгаар царцаа байхгүй байлаа. Хамгийн их нь Баянхайрхан суманд царцаа ихээр тархаж 1 м2 талбай дахь царцааны дундаж тоо 9 болж царцааны хэт олшролт болсон байна. Бусад сумдын нутгаар хэт олшролт ажиглах хэмжээнд хүрээгүй.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр