Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 8 дугаар сарын эхний 10 хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2018 оны 08-р сарын 1-р арав хоногийн
цаг агаарын тойм
2018 оны 08-р сарын 01
Агаарын температур: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 14.7-21.5 градус дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулхад нийт нутгаар ОЖД-аас дулаан байлаа. Агаарын хамгийн их температур 21-30 градус дулаан, хамгийн бага температур 5-12 градус дулаан байлаа.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 19-30 градус дулаан, хамгийн их температур 39-58 градус дулаан, хамгийн бага температур 4-10 градус дулаан байлаа.
Хур тунадас: Арав хоногт 3-9 удаа хур тунадас орж, 0.2-56,0 мм тунадас орсон бөгөөд Дөрвөлжин суманд хамгийн бага нь 0.2 мм, бусад нутгаар орсон бөгөөд уур амьсгалын дундажтай харьцуулхад Дөрвөлжин, Баянтэс сумдын нутгаар уур амьсгалын дунджаас бага, Цэцэн-уул, Завханмандал, Тэлмэн сумдын нутгаар уур амьсгалын дунджийн орчим, Бусад сумдын нутгаар уур амьсгалын дунджаас ахиу хур тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт ихэнх нутгаар 6-14 м/с, түр зуур 16-24 м/с хүрч шүрүүссэн. Хамгийн их нь Отгон, Шилүүстэй суманд 24 м/с хүрсэн байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар малчид хадлан тэжээл бэлтгэх , Тариаланчид үр тариа, хүнсний ногоо хураах ажил эхэлж байна.
Бэлчээрийн ургамалын үе шат, өндөр, ургалтын байдал : 8 дугаар сарын 9-ны байдлаар нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамал ургалт хэвийн буюу сайн. Ургамлын өндөр 5-22 см байлаа.
Бэлчээрийн хөнөөлт царцааны ажиглалт: Нөмрөг, Баянтэс, Цэцэн-уул, Отгон, Баянхайрхан, Идэр, Их-уул, Сонгино,Түдэвтэй, Тэлмэн, Тэс, Цагаанхайрхан, Яруу сумдын нутгаар 1 м2 талбай дахь царцааны дундаж тоо 1-9 ширхэг, бусад сумдын нутгаар царцаа байхгүй байлаа. Хамгийн их нь Баянхайрхан суманд царцаа ихээр тархаж 1 м2 талбай дахь царцааны дундаж тоо 9 болж царцааны хэт олшролт болсон байна. Бусад сумдын нутгаар хэт олшролт ажиглах хэмжээнд хүрээгүй.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр