Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 1 дүгээр сарын 1-р арав хоногийн ХААЦУ-н тойм мэдээ


2018 оны 01-р сарын 1-р арав хоногийн
цаг агаарын тойм
2018 оны 01-р сарын 11
Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур ихэнх нутгаар 25-30 градус хүйтэн, Дөрвөлжин, Баянтэс, Тосонцэнгэл, Цэцэн-уул, Завханмандал, Отгон, Сантмаргаз, Түдэвтэй, Тэлмэн сумдын нутгаар 31-36 градус хүйтэн, Тэс сумын нутгаар 37 градус хүйтэн байлаа
Өдөртөө ихэнх нутгаар 19-24 градус хүйтэн, Нөмрөг, Тосонцэнгэл, Улиастай, Алдархаан, Баянхайрхан, Сонгино, Шилүүстэй сумдын нутгаар 12-17 градусын хүйтэн, шөнөдөө говийн болон өмнөд хэсгээр 32-37 градус, бусад нутгаар 38-44 градус, хамгийн хүйтэн нь Цэцэн-уул, Тэс сумдын нутгаар 46-47 градус хүрч хүйтэрсэн байна.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт хөрсний дундаж температур ихэнх нутгаар 26-31 градус хүйтэн, Баянтэс, Цэцэн-уул сумдын нутгаар 35-37 градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар 13-18 градус хүйтэн, Нөмрөг, Завханмандал сумдын нутгаар 8 градус хүйтэн, шөнөдөө ихэнх нутгаар 40-45 градус хүйтэн, Дөрвөлжин, Улиастай, Алдархаан, Шилүүстэй, Эрдэнэхайрхан сумдын нутгаар 36-39 градус хүйтэн, Баянтэс, Отгон суманд 46 градус, хамгийн хүйтэн нь Цэцэн-уул суманд 50 градус хүрч хүйтэрсэн байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт нийт нутгаар 3-8 удаа цас орж, 0,0-6,3 мм тунадас орсон. Хамгийн их нь Тэлмэн суманд 6,3 мм, Яруу суманд 5.1 мм, Шилүүстэй суманд 6.0 мм тунадас орсон байна.
Салхи: Ихэнх нутгаар зөөлөн явган цасан шуургатай салхины хүч 2-8 м/с, Баянхайрхан, Цагаанчулуут, Яруу сумдын нутгаар түр зуур 10-12 м/с хүрч салхиласан байлаа.
Цасан бүрхүүл: Нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, хээрийн цасны хэмжилтээр цасны дундаж зузаан нь 4-31 см, хамгийн их нь Сонгино суманд 31 см зузаан, дундаж нягт 0.09-0.30 гр/см3 байна. Монгол улсын засгийн газрын 286-р тогтоолын ган зудыг үнэлэх шалгуур үзүүлэлтээр өвөлжилтийн байдлыг үнэлэхэд Тэс, Сонгино, Цэцэн-уул, Завханмандал, Ургамал, Дөрвөлжин сумдын нутгаар зудтай, Баянтэс, Баянхайрхан, Түдэвтэй, Яруу, Сантмаргац, Эрдэнэхайрхан сумдад зудархуу бусад нутгаар хэвийн өвөлжиж байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр