Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 1 дүгээр сарын 3-р арав хоногийн ХААЦУ-н тойм мэдээ


2018 оны 01-р сарын 3-р арав хоногийн
цаг агаарын тойм
2018 оны 02-р сарын 01
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур -27,7...-41.9 градус, нийт сумдын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, Дөрвөлжин, Нөмрөг, Баянтэс, Цэцэн-уул, Завханмандал, Сантмаргаз сумдын нутгаар уур амьсгалын дунджаас 10-13 градусаар хүйтэн, бусад сумдын нутгаар уур амьсгалын дунджаас 5-9 градусаар хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур -14 ... -30 градус, хамгийн бага температур -38 ... -53 градус хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Цэцэн-уул 53, Баянтэс 52, Тосонцэнгэл, Тэс, Тэлмэн сумдад 50 градус хүрч хүйтэрсэн.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур -23 ... -42 градус, хамгийн их температур -6 ... -21 градус, хамгийн бага температур -43 ... -55 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Ихэнх сумдын нутгаар 1-4 удаагийн бага хэмжээний цас орж 0.0-0.4 мм тунадас орсон бөгөөд уур амьсгалын дунджаас бага тунадас орлоо. Цэцэн-уул, Их-уул, Сантмаргаз, Сонгино, Ургамал, Шилүүстэй сумдын нутгаар цас ороогүй.
Салхи: Салхины хүч нийт нутгаар 2-10 м/с, Цагаанчулуут суманд түр зуур 14 м/с хүрч салхилсан байна . 10 м/с-ээс их салхитай өдрийн тоо 1 удаа байлаа.
Цасан бүрхүүл: Нийт нутгаар цасны дундаж зузаан нь 4-24 см, дундаж нягт 0.04-0.24 гр/см3 байна. Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолоор зудыг үнэлэх шалгуур үзүүлэлтээр Тэс, Сонгино, Цэцэн-уул, Завханмандал, Ургамал, Дөрвөлжин Баянтэс, Тосонцэнгэл сумдын нутгаар зудтай, Баянхайрхан, Түдэвтэй, Яруу, Сантмаргац, Эрдэнэхайрхан, Идэр, Алдархаан сумдад зудархуу бусад нутгаар өвөлжилт хэвийн байна.
МАА-н үйлдвэрлэлд: Энэ арав хоногт нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч уур амьсгалын дунджаас 5-13 градусаар хүйтэн байсны улмаас мал дарагдах болон өвс тэжээлийн хомсдолоос шалтгаалж аймгийн хэмжээнд 1 дүгээр сард 22008 мал хорогдсон дүнтэй байна. Хамгийн их хорогдолтой Завханмандал, Ургамал, Дөрвөлжин сумдад 5808-8036 мал хорогдсон байлаа.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр