Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 10 дугаар сарын дунд 10 хоногийн тойм


2018 оны 11 дүгээр сарын дунд арав хоногийн
цаг агаарын тойм
2018 оны 11 сарын 21
Агаарын температур: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 10,7-20,6 градус хүйтэн, уур амьсгалын дундажтай харьцуулахад Дөрвөлжин, Нөмрөг, Отгон, Алдархаан, Сантмаргац, Түдэвтэй, Тэлмэн, Ургамал, Шилүүстэй сумдын нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад сумдын нутгаар уур амьсгалын дундажаас хүйтэн байсан байна. Агаарын хамгийн их температур 0-7 градус дулаан харин Яруу сумд -1 градус хүйтэн, хамгийн бага температур 21-35 градусын хүйтэн байлаа.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 10-22 градус хүйтэн, хамгийн их температур 1-16 градус дулаан, хамгийн бага температур 21-35 градусын хүйтэн байсан.
Хур тунадас: Энэ арав хоногт нийт нутгаар хур тунадас орж, 0,0-2,8мм тунадас орсон. Шилүүстэй сумд хур тундас ороогүй байна. хамгийн их нь Тосонцэнгэл сумд 2,8мм тунадас орсон байна.
Уур амьсгалын дундажтай харьцуулахад Баянтэс, Тосонцэнгэл, Завханмандал, Идэр, Их-уул, Түдэвтэй, Ургамал, Эрдэнэнхайрхан сумдын нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Цэцэн-уул, Сонгино, Тэс сумдад уур амьсгалын дунджийн орчим, бусад сумдын нутгаар уур амьсгалын дунджаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 8-16 м/с, Хамгийн их нь Нөмрөг сумд 18 м/с хүрч өрөвхийлсэн байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Малчид отор нүүдэл хийх, өвөлжөөндөө буух ажил үргэлжилж, байна.
Цасан бүрхүүлийн байдал: Нийт сумдын нутгаар цасан бүрхүүл тогтож 1-9см цасан бүрхүүлтэй, Нөмрөг, Шилүүстэй, Алдархаан сумдын төв болон зарим зүгээр цасгүй, Баянтэс, Цэцэн-уул, Тосонцэнгэл, Улиастай, Баянхайрхан, Идэр, Тэс, Цагаанчулуут, Яруу сжмдад цасны дундаж нягт 0,08-0,23г/см3 байна.