Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 2 дугаар сарын 3-р арав хоногийн ХААЦУ-н тойм мэдээ


2018 оны 02-р сарын 3-р арав хоногийн
цаг агаарын тойм
2018 оны 03-р сарын 01
Агаарын температур: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар агаарын дундаж температур -10,9 ... -23.8 градус хүйтэн, ихэнх сумдын нутгаар уур амьсгалын дунджаас 1,6-6,6 градусаар дулаан, Дөрвөлжин сумд 1,7, Завханмандал сумд 2,6 градусаар уур амьсгалын дунджаас хүйтэн, , Ургамал сумд уур амьсгалын дунджийн орчим байлаа. Агаарын хамгийн их температур -1 ... -12 градус, хамгийн бага температур -24 ... -39 градус хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Баянтэс 37, Тэс 38, Цэцэнуул сумдад 39 градус хүрч хүйтэрсэн.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур -12 ... -22 градус, хамгийн дулаан нь 10... -8 градус, хамгийн хүйтэн нь -28 ... -41 градус хүйтэн байсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим нутгаар цас орж 0,0-1,9мм тунадас унасан нь уур амьсгалын дунджаас бага тунадас орсон байна. Улиастай, Дөрвөлжин, Завханмандал, Алдархаан, Сантмаргац, Отгон, Ургамал, Цагаанхайрхан, Эрдэнэхайрхан сумдын нутгаар цас ороогүй.
Салхи: Салхины хүч нийт нутгаар 2-12 м/с салхитай байлаа. Зарим үед өрөвхийлэлтээр хамгийн их нь Их-уул, Цагаанхайрхан, Баянхайрхан, Эрдэнэхайрхан, Яруу суманд түр зуур 12 м/с хүрч салхилсан байна . 10 м/с-ээс их салхитай өдрийн тоо 1-2 удаа байлаа.
Цасан бүрхүүл: Нийт нутгаар цасны дундаж зузаан нь 2-31 см, дундаж нягт 0.06-0.26 гр/см3, энэ арав хоногт хамгийн их тунадас Баянтэс сумд 1,9мм, Түдэвтэй сумд 1,0мм орсон байна. Ургамал, Завханмандал, Алдархаан, Дөрвөлжин, Шилүүстэй, Отгон, Идэр сумдын зарим газраар цас бага зэрэг хайлж тарлантсан.
МАА-н үйлдвэрлэлд: Энэ арав хоногт ихэнх нутгаар хүйтний эрч суларч уур амьсгалын дундажаас 1,6-6,6 градусаар суларсан дулаан байсан боловч цас ихтэй, өвс тэжээлийн хомсдолоос шалтгаалж аймгийн хэмжээнд нийт 30508 толгой мал хорогдсон дүнтэй байна. Хамгийн их нь Завханмандал сумд 6385 толгой, Дөрвөлжин, Цэцэн-уул, Алдархаан, Сантмаргац, Ургамал сумдад 2860-3896 толгой бусад сумдад 69-1960 толгой мал хорогдсон бол Тосонцэнгэл, Улиатай, Отгон, Шилүүстэй сумдад малын хорогдол гараагүй байна
Тойм бичсэн: ЦУОТХ-ийн дарга бөгөөд ХААЦУЕТИнженер Д.Уранчимэг