Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 7 дугаар сарын эхний арав хоногийн тойм мэдээ


2018 оны 07-р сарын эхний арав хоногийн
цаг агаарын тойм
2018 оны 07-р сарын 11
Агаарын температур: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 12-19,5 градус дулаан. Агаарын хамгийн их температур 21-29 градус дулаан, хамгийн бага температур 0-11градус дулаан байлаа.
Уур амьсгалын дундажтай харьцуулахад: Нөмрөг, Баянтэс, Цэцэнуул, Баянхайрхан, Улиастай, Завханмандал, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Тэс сумдын нутгаар уур амьсгалын дунджаас хүйтэн бусад сумдын нутгаар уур амьсгалын дунджийн орчим байсан байна.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 15-27 градус дулаан, хамгийн их температур 45-57 градус дулаан, хамгийн бага температур 2 градус хүйтнээс 10 градусын дулаан байлаа. Хамгийн баг нь Баянхайрхан сумд -2, Цэцэн-уул сумд -1 градус хүрч хөрсөндөө хүйтэрсэн байлаа.
Хур тунадас: Арав хоногт нийт нутгаар ихэнх хугацаанд түр зуурын бороо орж 0.7-51 мм тунадас орсон бөгөөд хамгийн их нь Баянхайрхан сумд 51,0 мм, Сонгино сумд 49,7мм тунадас орсон бол хамгийн бага Шилүүстэй сумд 0,7мм тунадас орсон байна.
Уур амьсгалын дундажтай харьцуулахад: Ихэнх сумдын нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Тосонцэнгэл, Улиастай Идэр сумын нутгаар уур амьсгалын дунджийн орчим, Шилүүстэй сумд уур амьсгалын дунджаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Нийт нутгаар бороо орохын өмнө салхины хүч түр зуур ширүүсч 8-20 м/с хүрч шороон шуурга шуурсан. Хамгийн их нь Дөрвөлжин суманд 20 м/с хүрсэн байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар хонь хуурга хяргах ажил явагдаж дуусаж байна.
Бэлчээрийн ургамалын үе шат, өндөр, ургалтын байдал : Ихэнх сумдын нутгаар бэлчээрийн ургамал ургалт хэвийн, энэ 10 хоногт нийт нутгаар бороо хур орж хөрсний чийгийн хангамж нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт сэргэж зуншлагын байдал сайжирч байна. Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 5-18 см байлаа.
Бэлчээрийн хөнөөлт царцааны ажиглалт: Ихэнх сумдын нутгаар 1 м2 талбай дахь царцааны дундаж тоо 1-9 байна. Хамгийн их нь Баянтэс суманд царцааны хэт олширолтын ажиглалт хийгдэж 1 м2 талбай дахь царцааны дундаж тоо 11 болсон байна. Бусад сумдын нутгаар хэт олшролт ажиглагдаагүй байна.
Тойм бичсэн: ЦУОТХ-ийн дарга бөгөөд ХААЦУЕТИнженер Д.Уранчимэг