Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 8 дугаар сарын дунд арав хоногийн ХААЦУ-н тойм мэдэ


2018 оны 08-р сарын 2-р арав хоногийн
цаг агаарын тойм
2018 оны 08-р сарын 21
Агаарын температур: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 12.0-19.2 градус дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Нөмрөг, Баянтэсь Цэцэнуул, Тосонцэнгэл, Улиастай, Алдархаан, Баянхайрхан, Түдэвтэй сумдын нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад сумдын нутгаар уур амьсгалын дунджаас дулаан. Агаарын хамгийн их температур 22-32 градус дулаан, хамгийн бага температур 1-8 градусын дулаан байлаа.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 18-25 градус дулаан, хамгийн их температур 40-55 градус дулаан, хамгийн бага температур 2 градус хүйтнээс 7 градусын дулаан байсан.
Хур тунадас: Арав хоногт нийт нутгаар хур тунадас орж, 5.7-43,7мм тунадас орсон хамгийн их нь Тэлмэн сумд 43,7, Яруу сумд 39,8мм, хамгийн бага нь Тэс сумд 5.7 мм тунадас орсон бол уур амьсгалын дунджтай харьцуулахад Цэцэн-уул, Тэс сумдын нутгаар уур амьсгалын дунджаас бага, Баянтэс, Сантмаргаз, Сонгино сумдын нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад сумдын нутгаар уур амьсгалын дунджаас ахиу хур тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины хүч 8-14 м/с, түр зуур өрөвхийлэлтээр 17-22 м/с хүрч шүрүүссэн байна. Хамгийн их нь Нөмрөг сумд 22 м/с өрөвхийлсэн байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар малчид мал оторлох, хадлан тэжээл бэлтгэх ажлууд явагдаж, тариаланчид үр тариа, хүнсний ногоо хураах ажил эхэлж байна.
Бэлчээрийн ургамалын үе шат, өндөр, ургалтын байдал : 8 дугаар сарын 19-ны байдлаар нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамал ургалт хэвийн буюу сайн. Ургамлын өндөр 3-25 см байлаа.
Бэлчээрийн хөнөөлт царцааны ажиглалт: Зарим нутгаар цөөн тооны царцаатай 1 м2 талбай дахь царцааны дундаж тоо 1-4 ширхэг царцаатай байлаа. Нийт сумдын нутгаар хэт олшролт ажиглах хэмжээнд хүрээгүй байна
.
ТОЙМ БИЧСЭН:ЦУОТХЭЛТСИЙН ДАРГА БӨГӨӨД ХААЦУЕТИНЖЕНЕР Д.УРАНЧИМЭГ