Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 09 дүгээр сарын дунд арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2019 оны 09 дүгээр сарын 2-р арав хоногийн
цаг агаарын тойм
2019 оны 09-р сарын 21
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 5.4 ... 12.6 градус дулаан бөгөөд олон жилийн дундажтай харьцуулахад Дөрвөлжин, Нөмрөг, Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Завханмандал, Улиастай, Баянхайрхан, Сонгино, Цагаанчулуут сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим бусад нутгаар ОЖД-аас дулаан байлаа.
Хамгийн их температур өдөртөө 18-24 градусын дулаан, хамгийн бага температур шөнөдөө 8 градус хүйтнээс 0 градус дулаан байлаа.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 7 .... 17 градус дулаан, хамгийн их температур өдөртөө 34 .... 42 градус дулаан, 40 градусаас их халсан хоногийн тоо 1-3 өдөр байна. Хамгийн бага температур шөнөдөө 10 градус хүйтнээс 0 градус дулаан байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 1-6 удаагийн оролтоор 2.6-14.8 мм тунадас орсон байна. Хамгийн их нь Эрдэнэхайрхан 14,8 мм, хамгийн бага нь Тосонцэнгэл 2,6 мм тунадас орсон бөгөөд Тосонцэнгэл, Отгон олон жилийн дунджаас бага, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 8-14 м/с байсан ба зарим үед салхины хүч ширүүсч түр зуур өрөврийлэлтээр 15-20 м/с хүрч салхилсан бол 10 м/с-ээс их салхитай өдрийн тоо 1-6 хоног байлаа.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын өндөр 6-22 см, Нийт нутгийн 95 орчим хувь нь зуншлагa сайн буюу хэвийн, 5 орчим хувь нь гандуу байна.
МАА-н үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар хадлан тэжээл бэлтгэх, мал оторлох ажил явагдаж байна.
ТОЙМ БИЧСЭН: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр