Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 1 дүгээр сарын дунд арав хоногийн ХААЦУ-ын тойм


2019 оны 1-р сарын 2-р арав хоногийн
цаг агаарын тойм
2019 оны 1-р сарын 21
Агаарын температур:
Энэ арав хоногт агаарын дундаж температур Идэр, Тэс, Хангайн уулархаг нутгаар 28-33 градус хүйтэн, Говь талын нутгаар 16 ... 26 градус хүйтэн, уур амьсгалын дундажтай харьцуулхад Дөрвөлжин, Нөмрөг, Баянтэс, Тосонцэнгэл, Баянхайрхан, Түдэвтэй, Тэс уур амьсгалын дунджаас 1.2-2.5 градусаар хүйтэн, Отгон, Алдархаан, Ургамал, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шиүүлстэй, Эрдэнэхайрхан, Яруу УАД-аас 1.3-4.6 градусаар дулаан бусад нутгаар УА-ын дундаж орчим байлаа. Өдөртөө -9 ... -23 градус хүйтэн, шөнөдөө -27 ... -42 градус, хамгийн хүйтэн нь Баянтэс, Тосонцэнгэл, Отгон -42, Цэцэн-уул, Их-уул -41, Тэлмэн, Тэс -40 градус, 30 градусаас хүйтэн хоногийн тоо 1-10 удаа байлаа.
Хөрсний температурын хувьд:
Энэ арав хоногт хөрсний дундаж температур нийт нутгаар 19 ... 34 градус хүйтэн, Өдөртөө 2 градус дулаанаас 18 градус хүйтэн, шөнөдөө -32 ...-46 градус, хамгийн хүйтэн нь Отгон -46, Баянтэс, Тосонцэнгэл, Түдэвтэй -43, Цэцэн-уул, Тэс -42, Баянхайрхан,
Тэлмэн -41, Нөмрөг -40 градус, 40 градусаас хүйтэн хоногийн тоо 1-5 удаа байлаа.
Хур тунадас:
Энэ арав хоногт Дөрвөлжин, Алдархаан, Сантмаргаз, Сонгино, Тэс, Цагаанчулуут, Шилүүстэй, Ургамал сумдын нутгаар тунадас ороогүй, бусад нутгаар 0.0-0.3 мм тунадас орсон бөгөөд уур амьсгалын дунджаас бага тунадас орсон байна.
Салхи:
Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 4-12 м/с, хамгийн их нь Цагаанчулуут 12 м/с, Цагаанхайрхан, Эрдэнэхайрхан 10 м/с, бусад нутгаар 4-9 м/с салхитай байлаа.
Цасан бүрхүүл: Нийт сумдын нутгаар 1-12 см цасан бүрхүүлтэй, цасны дундаж нягт 0.10-0.23 г/см3 байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд:
Ихэнх сумдын нутгаар малчид отор нүүдэл хийх, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжиж байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр